COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улсын III төв эмнэлгийн хурлын танхим иж бүрэн засварлагдлаа

2017 оны 1 сарын 19

“Зүрх судасны төв, эх, нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжилт МОН005” төслийн хүрээнд Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Lux-Dev)-ийн санхүүжилтээр  Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын заалны их засвар, дээврийн засвар үйлчилгээний ажил хийгдэн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нээлтээ хийлээ. Тус эмнэлгийн хурлын заал нь 1986 онд баригдсан бөгөөд энэ хугацаанд их засвар хийгдэж байгаагүй, зун намрын борооны улиралд дээврийн хэсгээс дусаал гоождог, өвлийн улиралд хана таазнаас дулаан алдддаг, хурал семинар хийхэд хүндрэлтэй байсан.

Энэхүү төслийн хүрээнд хурлын танхимын их засвар хийгдэж, дохиолол, салхивч гэрэлтүүлэг мэдээллийн системийг иж бүрэн шинэчлэн, дотоод засал чимэглэлийн өнгө үзэмж, дуу дүрсний орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн засварлаж 280 хүний суудалтай хурал, семинар, сургалт явуулахад таатай орчин бүрдүүллээ. Хурлын заалны их засвар, дээврийн засвар үйлчилгээний зураг төслийг “ӨРНӨЛ ПРОЕКТ” ХХК хийж, засал тохижолтын ажлыг “ДАЛУ” ХХК 6 сарын хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40150
0 эможи
keyboard_arrow_up