COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг нь түлэгдэлт болж байна

2017 оны 1 сарын 19

“Oсол гэмтлээс сэргийлэх өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 2 дахь долоо хоногт тодорхой сэдвийн дор зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Осол гэмтлийн өдрийг 2017 оны 01-р сарын 15-ны өдрөөс 02-р сарын 28-ныг хүртэл “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” уриан дор 1 сарын аяныг аймаг, нийслэлийн хэмжээнд  зохион байгуулахаар төлөвлөж байна. Манай улсын осол гэмтлийн нийт нас баралтын 13 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтэл эзэлж байна. Бага насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг түлэгдэлт өвчин болоод байна. 2016 оны байдлаар Гэмтлийн эмнэлэгт түлэгдэлтээр нийт 4059 үйлчлүүлэгч түлэгдлийн улмаас яаралтай тусламж авсны 62.2  хувь  буюу  (2525 ) нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2016 оны тоо мэдээгээр 5 хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдсэн шалтгаанаар нас барсан байна. Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь халуун усанд түлэгдсэн ба дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн 3-р зэргийн түлэгдэлттэй байна. 

Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие мах бодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар насан туршид хөгжлийн бэрхшээлтэй болох эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч ирээдүйд идэвхигүй амьдралтай болдог тул уг гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Сүүлийн жилүүдэд 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдлийн өвчлөл, нас баралт, түүнээс шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо буурахгүй байгаа ба  энэ асуудалд зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд бус төр, хувийн хэвшлийн байгууллагууд нэн ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийн анхаарлыг хандуулахад хамтын ажиллагаа оролцоо чухал байгааг харуулж байна.

Иймд хүн ам, тэр дундаа бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэнд, амьдралын чанар улмаар улс орны нийгэм эдийн засгийн өмнө тулгамдаад байгаа асуудалд бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх нь эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага мөн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд энэхүү “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлагаас“  үйл ажиллагааг чиглүүлэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40151
0 эможи
keyboard_arrow_up