COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ-ээс “Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт, сэргийлэлт” сэдэвт аяны хүрээнд эмч нарын дунд мэтгэлцээний тэмцээн зохион байгууллаа

2017 оны 3 сарын 28
 

УНТЭ-ээс “Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт, сэргийлэлт” сэдэвт уралдаант сарын аян зарласан. Өнөөдөр тус аяны хүрээнд УНТЭ-ийн 8 тасгийн эмч нарын дунд мэтгэлцээний тэмцээнд зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд УНТЭ-ийн ерөнхий захирал Бямбадорж, Эмнэлзүй сургалт эрхэлсэн захирал Д.Чулуунбаатар болон тус эмнэлгийн нийт эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Тус мэтгэлцээнд 8 багийн 40 гаруй эмч, мэргэжилтнүүд уг аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

Дашрамд дурдахад уг аяны эцсийн дүн 4 дүгээр сарын 10-ны өдөр гарах юм байна.

“Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт, сэргийлэлт” сарын аяны талаар зарим албаны хүмүүсээс тодруулга авснаа хүргэж байна.

УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж:

Хүн төрөлхтөн хөгжихийн хирээр тулгамдсан асуудлууд олон байна. Анх пенцилин гэдэг антибиотикийг гаргаж авснаар дэлхийн анагаах ухаанд хувьсал гарсан. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болж эргээд өвчин үүсэх гол шалтгаан болж байна. Сүүлийн 7-8 жилд дэлхий дээр цоо шинэ антибиотик гараагүй. Судалгаагаар олон эмэнд тэсвэртэй нянгийн 40 гаруй хувь нь амбулатороор ирж буй үйлчлүүлэгчид анх ирэхдээ л олон эмэнд тэсвэртэй нянтай ирдэг. Энэ нь хамгийн гол асуудал болж байна.

УНТЭ-ийн Хяналт, дотоод аудитын дарга Т.Болормаа:

“Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” гэсэн уралдааны удирдамж нэг сарын өмнө гарсан. Энэ удирдамж нь хоёр том зорилготой. Нэгдүгээрт, Эмч, эмнэлгийн ажилчдыг антибиотикийн нянгийн тэсвэрлэл үүсэхээс сэргийлж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх. Хоёрдугаарт, үйлчлүүлэгчдийн эмийн зохистой хэрэглээ, ялангуяа нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээнд сургах зэрэг мэдээлэл өгөх зорилготой. Энэ аяны хүрээнд “Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” гэсэн сэдвээр мэтгэлцээн зохион байгуулсан. Тус мэтгэлцээнд 8 багийн 40 гаруй эмч мэргэжилтнүүд оролцсон. Үүнээс,

1-р байранд –“Зөв сонголт” эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн баг

2-р байранд –“Макро” зүрх шилжүүлэн суулгах төв, дотоод шүүрэл судлалын төвийн хамтарсан баг

3-р байранд –Гастроэнтерологийн төв, бөөрний эмгэгийн төвийн хамтарсан баг тус тус шалгарсан бөгөөд уг мэтгэлцээн маш их өрсөлдөөтэй явагдаж өндөрлөлөө.

Энэ үйл ажиллагааг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн. Дэлхий нийтийн хэмжээнд олон эмийн тэсвэртэй нянгийн асуудал нь хүний амь насанд хүрэх болтлоо аюултай болсон. Мөн сүүлийн 30-аад жил шинэ төрлийн антибиотик гараагүй байна. Эмийг тохирсон хугацаанд тохирсон тунгаар хэрэглэж нянг дардаг учраас эмийн зохистой хэрэглээ маш чухал юм.

УНТЭ-ийн Бөөрний төвийн дарга Д.Чулуунцэцэг:

Эхлээд оношоо зөв тодорхойлох нь чухал. Цаашлаад бактераар өвдсөн үрэвсэл мөн эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Антибиотик хэрэглэх шаардлагатай бол заавал эмчээр эмээ бичүүлэх шаардлагатай. Үүний дараа антибиотикийг 5-7 хоног хэрэглээд үргэлжлүүлэн уух эсэхээ шинжилгээ өгч шийднэ. Иргэдийн гол буруутай зүйл нь антибиотикийг 1-2 хоног уугаад орхидог нь маш буруу байдаг. Гаднаа илрэх зовиур нь багассан боловч дотор эрхтний зовиур арилаагүй байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42019
0 эможи
keyboard_arrow_up