COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНД

2017 оны 5 сарын 06

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. 

 

Олон жил гацсан Түлэнхийн төвийн ажил эхэллээ

2009 оноос МХЕГ-ын дүгнэлтээр тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон байсан ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтэд Кувейтийн Засгийн газраас 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор болж, зогсонг байсан ажил урагшиллаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Кувейтийн сангаас олгож буй 8 сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд үр дүнтэй зарцуулахаар болж байна. Бид 6,8 сая ам.долларыг барилгадаа, 1,2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар гэрээ хийлээ. Ингэснээр гэрээний нийт үнийн дүнгээс 3.8 тэрбум төгрөгийг бууруулж, өөрөөр хэлбэл ийм хэмжээний хэмнэлтийг гаргалаа хэмээн онцолсон байна.

Түргэн тусламжийн 13 автомашиныг хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон УИХ-ын зарим гишүүд 5дугаар сарын 04-ий өдөр Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сумдын эрүүл мэндийн төвүүдэд нийт 13 түргэн тусламжийн фургон автомашиныг хүлээлгэн өглөө. ЗГ-аас анх удаа орон нутгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 60 хувьд нь хийж, 2017 онд 159 түргэн тусламжийн автомашиныг сумдад олгож байгаа билээ. Өнөөдөр дараах сумдын Эрүүл мэндийн төвийн жолооч нарт машиных нь түлхүүрийг гардуулан өглөө. Үүнд: 

  1. Хөвсгөл аймгийн Хатгал сумын эрүүл мэндийн төв
  2. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төв
  3. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын эрүүл мэндийн төв
  4. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын эрүүл мэндийн төв
  5. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эрүүл мэндийн төв
  6. Булган аймгийн Гурванбулаг сумын эрүүл мэндийн төв
  7. Булган аймгийн Бүрэгхангай сумын эрүүл мэндийн төв
  8. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын эрүүл мэндийн төв
  9. Булган аймгийн Хялганат тосгоны эрүүл мэндийн төв
  10. Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
  11. Орхон аймгийн Жаргалант сумын эрүүл мэндийн төв
  12. Архангай аймгийн Булган сумын эрүүл мэндийн төв
  13. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эрүүл мэндийн төв

Зүрхний мэс засалд 6 хүүхэд үнэгүй орно

Зүрхний мэс засалд орохоор БНСУ руу явах гэж байгаа хүүхдүүд болон тэдний эмчилгээний зардлыг нь дааж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа. Эдгээр хүүхдүүд Өвөрхангай, Төв аймаг болон Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийнх бөгөөд Эрүүл мэндийн сайд хүүхдүүдэд эмчлүүлээд эрүүл саруул болоод ирэхийг ерөөж гарын бэлэг гардуулав.

БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрынхан 2008 оноос өөрийн улсын Данвон эмнэлэгтэй хамтран Зүрхний төрөлхийн гажигтай 67 хүүхдийн мэс заслын зардлыг нь даан эмчлүүлсэн бөгөөд ирэх сард мөн 6 хүүхдийг зүрхний мэс засалд үнэ төлбөргүй оруулахаар болсон юм.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Өнөөдөр ЭХЭМҮТ, ГССҮТ-д ажиллалаа

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийхэн 5дугаар сарын 01-ий өдөр  ЭХЭМҮТ, ГССҮТ-д ажиллалаа. Эхлээд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн зөвлөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, төвийн шуурхай зөвөлгөөнд оролцсон юм.

Үүний дараа  Нөхөн үржихүйн тасгийн цахим бүртгэл, лавла, үйл онош зүйн,  жирэмсний хяналтын кабинет, Анагаахын удамзүйн лаборатори, Хүүхдийн зөвлөх поликлиникийн төрөлжсөн мэргэшлийн кабинет, цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд шинээр суурилуулсан цахим програмын үйл ажиллагаатай тус тус танилцаж, иргэд үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтан нартай уулзан, тэдний санал бодлыг сонслоо.

Үүний дараа ГССҮТ-ийн хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасгуудаар орж танилцлаа. Тус төв 1 давхартаа бүрэн засвар хийж, өнгө төрхөө зассаныг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн сайшаалаа.

Түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатар аймгийн Халзан, Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвд өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат түргэн тусламжийн 2 автомашиныг хүлээлгэн өглөө. Тэрээр хэлэхдээ хөдөө орон нутгийн бартаа ихтэй замыг туулах чадвар бүхий энэхүү автомашин нь дунджаар 2400-3500 км замыг туулах чадвартай. Шинэ машинтай болсоноор эмч нар замдаа даарч хөрөхгүй, цаг алдалгүй дуудлагад очих боломж бүрдэж байгаа гэлээ.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ГАДНАХ ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЖ ДУУСЛАА

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийнүүдний өмнөх хэсгийн 818 м.квталбайн тохижилтын ажил дуусч, холбогдох албаныхан өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын ЕрөнхийменежерТ.Гантөмөр, БГД болон УГТЭ-ийн удирдлагууд, эмч ажилчид мөн эмчлүүлэгч, иргэд үйлчлүүлэгчдийн төлөөллүүд оролцлоо.

Энэүеэр УБ хотын дарга С.Батболд “Шастины нэрэмжит улсынУлсын Гуравдугаар Төв эмнэлэг бол нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд ирж үйлчлүүлдэг үндэсний хэмжээний лавлагаа төв эмнэлэг юм. Бид 2017 ондэмнэлэг болон сургууль, цэцэрлэгийн гаднах тохижилтод анхаарч ажиллана. Бидний дараагийн тохижуулах газар бол Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг байх болно” гэв.

ЭХЭМҮТ-д дугаарлаж, цаг авдаг үе ард үлдэх нь

Өдгөө хүүхдийн болон эх барих, эмэгтэйчүүдийн амбула­торийн үзлэг, оношилгоо, лабораторийн төв цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой гэнэ. БНХАУ-ын Засгийн газраас Монголд олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй эл төслийн хүрээнд эрүүл мэндийн 112 байгууллагад 23 төр­лийн тоног төхөөрөмж нийлүүлж, 48 байгууллагад цахим үйлчилгээ нэвт­рүүлэхээр төлөвлөсөн. Төсөл хэрэгж­сэнээс хойш нийслэл, орон нутгийн хэд хэдэн эмнэлэгт шинэ, дэвшилт тоног төхөөрөмж нийлүүлсэн ч цахим үйлчил­гээ нэвтрүүлсэн нь үгүй. Тэгвэл ЭХЭМҮТ-ийг цахим системд шилжүүлэх ажил энэ сарын 5-наас эхэлжээ.

УНТЭ-ийн Эрдэм шинжилгээний 38 дахь хуралдаан боллоо

Анх 1979 оноос УНТЭ Эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Эмнэлзүй, Чанарын албаны дарга Т.Болормаа Эрдэм шинжилгээний 38 дахь хуралдааныг нээж хэлсэн үгэндээ,  "Хуралдаанд нийт  40 бүтээл ирснээс 38  нь “Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын сэтгүүл”-ийн шинэ оны шинэхэн дугаарт нийтлэгдэж буйг онцлоод 14-н бүтээлийн илтгэлийг амаар хэлэлцэх болсон" гэлээ. 

1-р байрт 44, 6 оноогоор ЦЭСЧШСТ-ийн Т. Саруул, Б. Хишигжаргал, А. Болор, Р.Оюунчимэг,  Н. Мөнх-Эрдэнэ, Д.Саруултуяа, Н. Оюундэлгэр, А. Отгонбат нарын “Нянгийн халдвар илэрсэн өвчтөний оношлогооны зарим үзүүлэлтүүдийн хамаарал”,

2-р байрт 43,3 оноогоор МЭСТ-ийн Э.Энхболд, Ч. Мөнхзаяа, Э.Энхсайхан нарын “Оптикомиелиттэй өвчтөнд  плазмаферез ба стериод эмчилгээг хавсарч хэрэглэсэн  тохиолдол”

3-р байрт 40,6 оноогоор Ц.Амаржаргал, Б.Даваабаатар, Д.Баярсайхан нарын “Эмнэлгийн тусламж үйлчилгээний үр ашгийн үнэлгээ” гэсэн сэдвээр эхний 3 байранд шалгарлаа.

Дурьдахгүй байхын аргагүй олон чадварлаг судлагаа байлаа.

4-р байрт 39,6 оноогоор ГЭТ-ийнН.Одонтунгалаг, Б.Болормаа, Ч.Мөнхцэцэг,  Б.Ууганбаяр, Д.Ариунзул, О.Баярмаа нарын “Элэгний С вирүсийн эсрэг эмийн эмчилгээний үр дүн”

5, 6-р байранд 39 оноогоор ХҮСҮТ-ийн Б.Түвшинжаргал, О.Чойдог, С. Дашцогт, Н.Энхтайван, М.Отгонбаяр нарын “Нэг болон хоёр өвдөгний үе солих мэс заслын үр дүнгийн харьцуулсан судалгаа”,  П. Хулан, Д. Нарантөгөлдөр, Г. Наран, Д. Баян-Өндөр, Г. Ганболд, Ж. Саранцэцэг нарын “Бөөрний доноруудын түүдгэнцрийн шүүлтийн хурдыг креатинин, цистатин C (Cys C)-д суурилсан 6 томъёогоор харьцуулан 2 жилийн хугацаанд тооцоолсон байдал” нарын илтгэлүүд орлоо.

“Гараа цэвэр байлгаж, халдвараас сэргийлье” аяныг зохион байгууллаа 

Жил бүрийн 05 сарын 05-ны  “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”- тохиолдуулан Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт эрүүл мэндийн байгууллагын эмч,  ажиллагсад  болон ард иргэддээ  тус  аянд нэгдэхийг уриалж байна. Аяны хүрээнд УНТЭ-ээс ЕБС-ийн хүүхэд багачууддаа гарын ариун цэврийг хангахад юуг анхаарах талаар сургалт эхлүүллээ.

Хачгаар дамжих халдварын талаар зайн сургалтыг зохион байгууллаа

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хачгаар дамжих халдварын улиралчлалтай холбоотойгоор “Хачгаар дамжих халдварын нөхцөл байдал, сэргийлэх, хариу арга хэмжээ” сэдэвт телемедициний зайн сургалт зохион байгууллаа. Зайн сургалтаар ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд “Хачгаар дамжих халдварын өнөөгийн төлөв байдал”, “Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын төлөв байдал”, “Хачгаар дамжих халдварын лабораторийн оношолгоо”, “Зоонозын шалтгаант үйл явдлын мэдээ, мэдээллийн урсгал” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.

Тус зайн сургалтанд 21 аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, нэгдсэн эмнэлэг, 14 аймаг, нийслэлийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хилийн боомтод зохион байгуулагдсан дадлага сургуулилтад амжилттай оролцлоо

ОХУ-ын Засгийн газраас 2016 оны 09-р сард баталсан “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр (2016-2019 он)"–ийг Монголын ЗӨСҮТ, ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх хүрээнд 2017 оны 04-р сарын 26-нд  Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агач, Ташантын боомтод зохион байгуулагдсан “Тарваган тахлын булчирхайн хэлбэрийн тохиолдлын хариу арга хэмжээ” сэдэвт дасгал сургуулалтад ЗӨСҮТ-ийн захирал АУ-ны Доктор Н.Цогбадрах, тархвар судлагч Д.Отгонбаяр, Э.Нарангарав, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлагч Ж.Балшекер нар оролцлоо.

Энэ дадлага сургуулилт нь автомашины шалган нэвтрүүлэх хилийн боомт, эмнэлгийн болон Кош-Агачийн харъяа эрүүл ахуйн үйлчилгээний байгууллагуудын бэлэн байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан (тарваган тахлын булчирхайн хэлбэр) халдварт өвчний шижигтэй өвчтөнийг илрүүлсэн тохиолдолд анхан шатны дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, түүнийг таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулахад  мэргэжлийн дээрх байгууллагуудын хамтын ажиллагаа, ур чадварыг сайжруулахад өндөр ач холбогдолтой болсноороо онцлог байлаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сэтгүүлчдийн оролцоо чухал

НҮБ-аас жил бүрийн 5 дугаар сарын 8-14 ны хооронд “Замын аюулгүй байдлыг хангах 7 хоног болгон тэмдэглэдэг. Энэ жил уг өдрийг 4 дэх жилдээ  “Хурдаа хасч- Амь насаа аваръя”  уриан дор ЭМЯ, ЗТХЯ, ДЭМБ, НҮБХАС, Нийслэлийн боловсролын газар, Замын цагдаагийн алба, Азийн хөгжлийн банк, Монголын Улаан загалмайн нийгэмлэг , Хууль сахиулах их сургууль, болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион  байгуулж байна.

7 хоногийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах, хурд хэтрүүлэх аюул, хор уршгийн талаар хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлэхэд Хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр ЭМЯ-нд Сэтгүүлч нарт зориулсан сургалт зохион байгууллаа.

СУВИЛАГЧ НАРЫН ХИЙСЭН БҮТЭЭЛЭЭР ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн албанаас Олон улсын сувилагч нарын өдрийг тохиолдуулан “Өвчтөний аюулгүй байдлыг хангах” сэдэвт аяныг зарлаr, тус  аяны хүрээнд сувилагч мэргэжилтнүүдийн санаачилгаар хийсэн шинэчлэг, үр дүнтэй бүтээл болон  ажлыг эмнэлгийн удирдлага, хамт олон,  эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд танилцуулах, сурталчлах ажлын хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд 19 чиглэлийн  325 төрлийн асаргаа, сувилгааны шинэлэг бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргалаа.

Аяны хүрээнд 22 тасаг, нэгжийн сувилагч нарын өөрсдийн нөөц бололцоогоор санаачлан хийсэн бүтээлүүдийн нийт зардал 12 сая 350 төгрөг болсон бөгөөд үйл ажиллагаанд идэвхи, санаачилгатай оролцсон Мэдрэл судлалын тасаг, Гемодиализ эмчилгээний тасаг, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг, Уушиг судлалын тасаг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч мэргэжилтнүүдийг эмнэлгийн захиргаанаас шагнаж урамшууллаа.

4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна

Эмийг Монгол Улсад бүртгэх үйл ажиллагаа 1994 оноос эхэлсэн ба одоогоор 4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна. Эмийг бүртгүүлэхдээ зохих журмын дагуу эмийн бүртгэлийн бичиг баримтуудыг бүрдүүлж Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний дараа Эмийн бүртгэлийн гэрчилгээ олгон цахим мэдээний сан буюу Лайсмед програмд бүртгэдэг. Лайсмед програм шинэчлэгдснээр эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн үйл ажиллагаа боловсронгуй болж бүртгэлийн явцыг хянах боломжтой болсон ба биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн мэдээний сан шинээр бий болох юм. 

Харин иргэд Монгол Улсад бүртгэлтэй эмийн мэдээллийг хүссэн үедээ харж хуурамч эм худалдан авч амь нас эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх боломжтой юм. Мөн эмийн баталгаажсан хэрэглэх зааврын мэдээлэлийг авах боломжтой юм.

Дархан-Уул аймагт эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлттөй эмийг жороор олгох журмыг хэрэгжүүлж эхэллээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас  төлбөрийг нь хариуцдаг олон үйлчилгээний нэг нь эмийн үнийн хөнгөлөлт ба энэхүү үйлчилгээ манай улсад нэвтрээд нилээдгүй хугацаа өнгөрчээ. Зөвхөн Дархан-Уул аймгийн хэмжээнд гэхэд  эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх хөнгөлөлттөй эмийн санхүүжилт 2013 онд 350 сая төгрөгийг зарцуулж 23600 хүнд үйлчилж байсан  бол 2016 онд 694,2 сая болж, 46500 хүнд, 2017 онд 850 сая төгрөг болж жилээс жилд  нэмэгдсээр байна. Мөн Дархан-Уул аймаг нь аймгийн төвдөө хүн амын нягтрал суурьшил ихтэй тул хөнгөлөлттөй жороор эм олгодог 19 эмийн сан ажиллаж, өрх, сумын эрүүл мэндийн төв,  нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн кабинетийн 66 эмч жор бичдэг.

Ийнхүү  хөнгөлөлттөй эмийн бодлого нь иргэд үйлчлүүлэгчид  ялангуяа өндөр настан, хүүхэд, архаг хууч өвчтөй хүмүүсийн санхүүгийн эрсдлийг хуваалцсан үр дүнтэй үйлчилгээ мөн  боловч  эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд  зарим сөрөг нөлөөг үзүүлж, эмч мэргэжилтнүүд төдийгүй иргэд үйлчлүүлэгчдийн бухимдлыг төрүүлсэн үйл ажиллагаа болсон байна.

Журамд жорыг олгох эмч, үйлчлүүлэх үйлчлүүлэгчид, эмийг олгох эмийн сан, бодлогыг зохицуулах ЭМНДХ, ЭМГ-ын эрх үүргийг тодорхой тусгаж өгсөн ба эмч нар стандартын дагуу үзлэг, оношлогоог хийж, анхан шатны бүртгэл маягтыг хөтлөж жорийг бичих, жор бичилтын журмыг мөрдөх, сарын турш жор бичиж олгох, эмийн санч нар эмийн хангалтаа тасралтгүй хийх, үйлчлүүлэгчид эмнэлгийн үйл ажиллагааг хүндэтгэж, шаардлагатай үзлэг шинжилгээг хийлгэж, эрүүл мэндийн картанд тэмдэглэл хийлгэсэний дараа  жороо бичүүлэх, эмийн эмчилгээнээс гадна эмийн бус уламжлалт, сэргээн засал, хоол засал,  хөдөлгөөн заслын үйлчилгээнд хамрагдаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зэрэг тодорхой заалтууд орсон.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43261
0 эможи
keyboard_arrow_up