COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг Эрдэмтэн судлаач Р.Арсланд гардуулж өглөө

2017 оны 5 сарын 30

Эрдэмтэн судлаач Ринчингийн Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртэж уг шагналыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ДЭМБ-ын 70-р чуулганд оролцох үеэр төлөөлж авсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр Сайд А.Цогцэцэг эрдэмтэн судлаач Р.Арсланд шагналыг гардуулж баяр хүргэлээ. Тэрээр хэлсэн үгэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит шагналыг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ахмад эрдэмтэн судлаач Ринчингийн Арсланд олгосныг  Сайд миний бие ДЭМБ-ын 70- р чуулганы хүндэт индэрээс Таныг төлөөлж гардан авах завшаан тохиолдсон билээ. Өнөөдрийн билэгт сайн  өдөр  энэхүү нэр хүндтэй шагналыг танд хүлээлгэн өгч байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд  Монгол Улсын Засгийн газар,  эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ДЭМБ-аас өндрөөр үнэлж бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц болж байгааг саяхан зохион байгуулагдсан ДЭМБ-ын 70-р чуулганд ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхий захирал Др. Маргарет Чан цохон тэмдэглэснийг энд  дуулгахад баяртай байна.

Таны эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө оруулсан хувь нэмэр, нөр их хичээл зүтгэл, тань эрүүл мэндийн салбарын ажиллагсад тэр дундаа монголын залуу эмч,  эмнэлгийн ажилтнуудын үлгэр дууриал байх болно. Танд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе гэв.

Дашрамд сонирхуулахад эрдэмтэн судлаач Р.Арслан эрүүл мэндийн салбарт элэгний В вирусын тархалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлд вакцинжуулалт болон тархалтын судалгааг амжилттай хийж, түүний үр дүнд элэгний В вирусын эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлсэний үр дүнд манай оронд вирүст В хепатитын өвчлөл тогтвортой буурч  ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс дэвшүүлсэн 5 хүртэлх насны хүүхдийн дундах архаг вирүст хепатитын халдварын тархалтыг  2%-с бага болгох зорилтыг бүрэн хангаад байна.  Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл байсаар байгаа бөгөөд энэ чиглэлээр нэлээдгүй олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.  Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хүн амын дунд хепатитийн вирусын халдварын тархалтыг хязгаарлан хепатитийн С вирусын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан орон даяар хэрэгжүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43896
0 эможи
keyboard_arrow_up