COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд 41.162 хүн хамрагджээ

2017 оны 6 сарын 30

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэн амжилттай явагдаж байна. Хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд өнөөдрийн байдлаар 41.162 хүн хамрагдаж, нийт 12.3 хувьтай байгаа аж.

Мөн хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд албан байгууллагаар нь хамруулж, нийт 49 байгууллагын 40-65 насны 1727 иргэн хамрагджээ. Хепатитийн С вирусын эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.

Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд та бүхэн 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатайг анхаарна уу гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44708
0 эможи
keyboard_arrow_up