COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Архаг, хууч өвчингүй бол донор байж болно

2017 оны 7 сарын 01

Манай улсын Цус сэлбэлт судлалын үндэсний төв улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, аюулгүй байдлыг хариуцаж ажилладаг тусгай мэргэжлийн төв юм. Хөдөө орон нутагт нийт 26 салбар, төвийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг байна.

Өнөөдөр манай иргэдийн дунд цусны донор гэсэн ойлголт хангалтгүй байна гэсэн судалгаа гарсан. Үндэсний хэмжээний судалгаа хийхэд 30 гаруй хувь нь ойлгодог, 70 гаруй хувь нь ямар ч мэдээлэл, мэдлэггүй байна. 30 гаруй хувь нь телевиз, цахим сүлжээгээр дамжуулж тодорхой мэдээлэл авсан байдаг юм байна. 

Нэг хүний цусаар гурван хүний амийг аварна. Өөрөөр хэлбэл нэг хүнээс авсан цусаар гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гурван хүний амь насыг аврахад зориулдаг ажээ.

Цусны донорын хэрэгцээ аль ч улиралд их байдаг ч зуны улиралд II, III бүлгийн цусны донор багасах хандлагатай байдаг. Ялангуяа, зуны долоо, наймдугаар сард энэ бүлгийн цустай хүмүүсийн дунд цус, цусан бүгээгдэхүүний өвчлөл ихэсдэг байна.

Судалгаагаар үзэхэд манай улсын нийт хүн амын 38 хувь нь I, 23 хувь нь II, 28 хувь нь III, үлдсэн хувь нь IV бүлгийн цустай байна. Иргэн та цусаа хандивласнаар өвчиндөө шаналсан гурван хүний амийг аврах боломжтой юм. 

Хуулийн зохицуулалтанд иргэн 17 нас хүрсэн хойно цусаа өгөх боломж нээгдэж байгаа болохоор багаас нь бэлтгэвэл байнгын донортой болох боломжийг бүрдэх юм.

Сүүлийн жилүүдэд цус өгч байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан 35 гэдэг тоог Донорын тухай хуульдаа заасан. 35-аас дээш удаа цусаа өгсөн хүн “Хүндэт донор” болж байгаа. “Хүндэт донор” болсон хүмүүс жилд нэг удаа улсын магадлан итгэмжлэгдсэн амралтад үнэ төлбөргүй амарна. Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар донор хүн өвдсөн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг дугаар харгалзахгүй авах журам хэрэгжин, нийтийн тээвэрт үнэгүй зорчиж байгаа зэрэг доноруудад зориулсан олон арга хэмжээг авч байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44727
0 эможи
keyboard_arrow_up