COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хийж байна

2017 оны 7 сарын 03

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монгол Улсын Засгийн газраас батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийг хепатитын В,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд хүртээмжтэй хүрч үйлчлэх зорилгоор аж ахуйн нэгж, албан байгууллагуудаар илрүүлэг шинжилгээг хийж байна. Одоогийн байдлаар 49 байгууллагад хүрч үйлчлэн 40-65 насны 1730 иргэнийг В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулаад байна.

Аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг  тухайн дүүргийнхээ Эрүүл мэндийн төвдөө хандан өөрсдийн ажилчдынхаа эрүүл  мэндийн асуудалд анхаарал хандуулан хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулан хамтран ажиллахыг уриалж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44767
0 эможи
keyboard_arrow_up