COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 52.334 хүн хамрагдсан байна

2017 оны 7 сарын 06

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нийслэлийн хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 52.334 хүн хамрагдаж, 20.6 хувьтай байна. 

Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай юм.

Эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан иргэд харьяа хорооныхоо Өрхийн эрүүл мэндийн төвд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг хийлгэх боломжтой. Хепатитийн С вирүсийн эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.


НЭМГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44903
0 эможи
keyboard_arrow_up