COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Амралтын өдрүүдэд ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД ажиллана

2017 оны 7 сарын 08

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 7-16-ны өдрүүдийг бүх нийтээр амралтын өдөр болгосон билээ.

Эдгээр өдрүүдэд эрүүл мэндийн салбарынхан хэрхэн ажиллах тухай мэдээллийг хүргэе.

Амралтын өдрүүдэд  нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж ажиллах аж.

Тодруулбал,  2017 оны долдугаар сарын 10-17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/93 тоот тушаал гарсан байна.

Мөн энэ өдрүүдэд “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг томилсон хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44934
0 эможи
keyboard_arrow_up