COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НЭМГ: Баяр наадмын өдрүүдэд 19176 иргэнд үйлчиллээ

2017 оны 7 сарын 17

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” А/93 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаа.

Тухайлбал:

1. 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд Нийслэлийн түргэн тусламжийн төвөөр насанд хүрэгсдийн 6142, хүүхдийн 441 дуудлага хүлээн авч, үүнээс осол гэмтлийн 1064, зүрх судасны 947, төрөхийн 374, ходоод гэдэсний хурц хямралын 274 дуудлагад ирсэн байна.

2. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 1054 насанд хүрэгч, 479 хүүхдэд үзүүллээ.

3. Харьяа 9 дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаар 6436 иргэдэд үйлчилж, 5642 иргэнд эмнэлгийн тусламж үзүүллээ.

4. Өрхийн эрүүл мэндийн төвөөр 8011 насанд хүрэгсэд, 4320 хүүхдэд үйлчилсэн бөгөөд Шүд эрүү нүүрний төвөөр 181 иргэн үйлчлүүлж 151 иргэн эмчилгээнд хамрагдлаа.

5. Төв цэнгэлдэх хүрээлэнд байрласан эмнэлгийн тусламж, үйлчилгээний цэгээр яаралтай тусламж шаардлагатай 19, ходоод гэдэсний хурц хямралтай 23, гэмтсэн 18, наршсан 11 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

6. Хүй долоо худагт байрласан эмнэлгийн тусламжийн цэгээр нийт 96 иргэн, үүнээс яаралтай тусламж шаардлагатай 66, морьноос унасан 27, зөөлөн эдийн гэмтэлтэй 8, тархи нугасны гэмтэлтэй 1, ходоод гэдэсний хурц хямралтай 3 иргэнд тус тус үйлчиллээ.

Нийтийг хамарсан ноцтой тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45031
0 эможи
keyboard_arrow_up