COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Түймрийн голомтод эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байна

2017 оны 7 сарын 19
Улсын онцгой комиссоос энэ сарын 16-нд өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн.

Энэ хүрээнд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг байгуулан 3 дахь өдрөө ажиллаж, 150 гаруй иргэнд үзлэг хийн 83 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлжээ.  

Тус цэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд түймэр унтраах багт ажиллаж буй хүмүүст болзошгүй эрсдлээс үүсэх түлэгдэлт, усгүйжилт, хэт халалт, хоолны хордлогын үеийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Улсын онцгой комиссосс өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс мэргэшсэн баг “Цагаан нуга” зуслан, Сэлэнгэ аймгийн “Мандал” суманд тус тус ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45097
0 эможи
keyboard_arrow_up