COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Сингапурын “SingHealth” группын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2017 оны 7 сарын 20

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Сингапур Улсын эмнэлгүүдийн томоохон групп болох “SingHealth”-ийн Гадаад харилцааны газрын захирал ноён Чуа Иоу Лэн, тус группын бүрэлдэхүүнд багтах Сингапурын Үндэсний Зүрхний Төвийн захирал хатагтай Алис Пан, тус төвийн Зүрхний мэс заслын зөвлөх эмч Др. Со Хуат Сион нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Др. Со Хуат Сион Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Сингапурын Үндэсний Зүрхний Төв нь зүрхний эмгэг судлал, зүрхний мэс заслын чиглэлээр Монгол Улсын Гуравдугаар Төв эмнэлэг болон бусад эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй 2014 оноос хойш хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож, эмч, мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх сургалт, эрдэм шинжилгээний хурлуудыг хамтран зохион байгуулж, амжилттай ажиллаж байгаа талаараа танилцуулав. Тэрбээр цааш нь, 2 жил тутам зохион байгуулдаг Азийн бүсийн Зүрх судасны эмч нарын бага хурлын ээлжит IX хурлыг ирэх жил Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж, УГТЭ-тэй хамтран бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн талаар товч танилцууллаа.

Уулзалтын үеэр “SingHealth” группын Гадаад харилцааны газрын захирал Чуа Иоу Лэн группынхээ талаар, мөн Азийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар товч танилцуулаад, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа тодорхой асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой тухай Эрүүл мэндийн сайдад танилцуулав.

Сайд А.Цогцэцэг төлөөлөгчдөд хүрэлцэн ирж уулзаж, санал солилцож байгаад болон Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулсанд талархал илэрхийлээд, эрүүл мэндийн салбарт Засгийн газраас баримталж байгаа бодлого чиглэл, эрх зүйн орчин, тулгамдаж байгаа асуудлуудын талаар товч мэдээлэл өгөв. Мөн тэрбээр, Сингапурын Үндэсний Зүрхний Төв манай УГТЭ-тэй зүрх судасны чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархалтай байгаагаа тэмдэглээд, уг хамтын ажиллагааг эрчимжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамны зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн, Монгол Улсын хүн амын дундах зүрх судасны эмгэг, тэр дундаа Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа хүүхдийн болон насанд хүрэгчдийн зарим төрлийн зүрхний гажигийн оношлогоо, эмчилгээний арга технологид эмч, мэргэжилтнүүдээ багаар нь сургаж бэлтгэхийн чухлыг онцлоод, энэ чиглэлээр “SingHealth” групп, Сингапурын Үндэсний Зүрхний Төвтэй хамтын ажиллагаагаа улам нягтруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Төгсгөлд нь, ирэх жил Азийн Зүрх судасны эмч нарын IX бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болсонд талархалтай байгаагаа хэлээд, уг хурлын бэлтгэл ажлыг хангах, хурлыг өндөр үр дүнтэй зохион байгуулах тал дээр Эрүүл мэндийн яамны зүгээс бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45158
0 эможи
keyboard_arrow_up