Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн ажилтны гарын ариун цэвэр сахих “ДЭЛХИЙН ӨДӨР”- ийг тэмдэглэв

2019 оны 5 сарын 06

Arslan.mn

Жил бүрийн 05 дугаар сарын 05-ны өдөр эрүүл мэндийн ажилтны гарын ариун цэвэр сахих “Дэлхийн өдөр”- ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-тэй хамтран “Цэвэр гар-Амь насыг аварна. Хүн бүрт цэвэр гараар тусламж, үйлчилгээ үзүүлье” уриан дор эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд болох 60 гаруй хүнийг оролцуулан “Эв санааны нэгдэл”-ийн арга хэмжээг зохион байгуулав.

Тус арга хэмжээний нээлтэд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, ЭҮТГ-ын дарга Н.Гэрэлт-Од, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.
Тус арга хэмжээний хүрээнд ХӨСҮТ-ийн ЭШХ-ын тандалт, сэргийлэлтийн тасгийн эрхлэгч Ж.Нямсүрэн “2018 онд бүртгэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар”, тус албаны тархвар судлаач М.Цолмон сонгож авсан ЭМБ-уудад хийсэн “Эрүүл мэндийн ажилтны гарын ариун цэвэр сахих байдалд хийсэн үнэлгээ”, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир “Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр хийсэн ажлын туршлага” илтгэлийг тус тус хэлэлцүүлэв.

Дэлхийн аль ч улс оронд хөгжлийн түвшингээс үл хамааран эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хүндрэл, нас баралтын гол шалтгааны нэг болж, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадварыг бууруулах, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлд хүргэх, амь насанд аюул учруулахаас гадна эмнэлгийн дундаж ор хоногийг уртасгадаг, эмчилгээ үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа 10 хүн тутмын 1 нь халдварт өртөж, мэс заслын шархны халдварын тохиолдлын  50 дээш хувь нь эмэнд тэсвэртэй нянгаар халдварладаг байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулахад эрүүл мэндийн ажилтан гарын ариун цэвэр сахих нь чухал бөгөөд эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч болон тэдний гэр бүл халдварт өртөхөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд хялбар арга юм. Халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг  30% хүртэл бууруулж чаддаг байна.

Эрүүл мэндийн ажилтны гарын ариун цэвэр сахих “Дэлхийн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан “Эв санааны нэгдэл” нь ДЭМБ-аас уриалсан:
- “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө хамтран ажиллацгаая, тулгамдсан асуудлыг хамтран шийдэцгээе” гэсэн амлалтыг,
- “Хэнийг ч орхигдуулахгүй” зарчимд нэгдэх болон тэгш байдлыг хангахад чиглэж байгаа ба энэ нь хүн бүрт цэвэр гараар эрүүл мэндийн чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг хүргэх ойлголт, хандлагад нэгдэж буйг,
-Дэлхийн өнцөг булан бүрийн эрүүл мэндийн ажилтан, удирдлага, шийдвэр гаргагчид, иргэд нэг дор цуглаж бүх нийтийн эрүүл мэндийн төлөөх үйлсийг бодит болгох амлалтыг ч мөн харуулж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603128
0 эможи

keyboard_arrow_up