Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Ухань хотоос ирсэн 31 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг буюу халдваргүй гарсан“

2020 оны 2 сарын 03

Arslan.mn

Эрүүл Мэндийн Яамнаас шинэ коронавирусийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн н.Ариунаа  "Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан 17,900 тохиолдол бүртгэгдэж, нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч нас баралтын түвшин 2.1 хувьтай хэвээр байна.

Өчигдөр БНХАУ-аас гадна дөрвөн улсад шинээр халдварын тохиолдол бүртгэгдлээ. БНХАУ-аас гадна эмнэлгийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол мөн өчигдөр Франц улсад бүртгэгдсэн.

Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 34 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад халдвар илрээгүй нь олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцолж хэлмээр байна" гэв.

"Оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан"

Arslan.mn

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусийн голомтод бүсээс 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр эх орондоо ирсэн оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

Оюутнуудын биеийн байдал сайн байна. Бид цаашид биеийн байдлыг нь хянаж ажиллана.

Түүнчлэн оюутнуудыг онцгоцоор авч ирсэн 15 хүнийг ч ажиглалтад байлгаж байна.

Одоогоор Монгол Улсад тус өвчин бүртгэгдээгүй. Амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор нэвтэрсэн Эрээн амьдардаг гэх гурван иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзсэн тул тусгаарласан бөгөөд хавьтал таван хүнийг ажиглалтад авсан байна. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар аваагүй гэж гарсан.

Бид нэгдүгээр сарын 9-ний өдрөө хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд хариу сөрөг гарсан байна." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613279
2 эможи

Зочин
2020-02-03 17:48
ИРГЭН
2020-02-03 16:10
ӨӨРСДИЙНХӨӨ АРЧААГҮЙ ТЭНЭГ ЦАГИЙН БАЙДЛЫГ ДҮГНЭЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ БУСДААСАА ЗОРЖ ХОЦОРСОН АРЧААГҮЙ ТЭДНИЙГ ЯВААНДАА ХАА Ч АВАХГҮЙ ШҮҮ.УЛС ЭХ ОРОНДОО ГАЙ Л ТАРИХ ТЭДНЭЭС ХОЛ БАЙГААРАЙ.ХАРИН ТҮРҮҮЛЖ ИРСЭН ОЮУТНУУД АЛСЫН ХАРААТАЙ МЭДЛЭГ МЭДРЭМЖ САЙТАЙ ХАШИР СУУЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДЭД ИТГЭЛ ҮЗҮҮЛЖ БОЛОХ БАЙХ.
багш
2020-02-03 15:11
Гудамжинд нус цэрээ хаяхгүй байж хэвшвэл мөн ч сайн байна. Ер нь дор бүрнээ хувийн ариун цэврээ сахиад, гараа тогтмол угаагаад, ханиад томуу хүрэхгүй, маск зүүж, сольж хэрэглэж зөв хэвшвэл хамгаалах анхны араг болно.
Зочин
2020-02-03 14:18
Зочин
2020-02-03 14:17
Энэ бол Хятадын засгийн газрын хариуцлагатай байгаагын баримт юм. Монголчууд хариуцлагатай байхыг суралцах хэрэгтэй.Улс орон амжилттай хөгжихөд хариуцлагатай байх нь маш чухал нөлөөтэй.Маскаа олоод зүүчихдэг,автобусандаа картаар зорччихдог,хүйтэнд малгай бээлийгээ олоод өмсчихдөг г.м.
зочин
2020-02-03 13:35
14 хоног сайн хянаарай
keyboard_arrow_up