Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нямхүү: Франц улсын иргэн манай эмчилгээ, үйлчилгээнд найдаж, эмчдээ итгэж байгаагаа хэлсэн

2020 оны 3 сарын 12

Arslan.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Франц иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон 126 хүнээс халдвар илрээгүй.

Гуравдугаар сарын 10-нд 4 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан бөгөөд халдвар илрээгүй.

Гуравдугаар сарын 11-нд Багабаян амралтад 31, Бадрах Энержи кэмп-д 64, Дархан-Уул аймагт  нэг, Дорноговь аймагт 35, Хэнтий аймагт хоёр, Орхон аймагт 11, Хөвсгөл аймагт хоёр нийт 149 хүнийг ажиглалтад аваад байгаа.

Франц иргэний давтан нарийн шинжилгээг өнөө өглөө авлаа. Өвчтөн сэтгэл санааны хувьд тогтворгүй, “Франц хүн Монголд халдвар тараалаа” гэж шуугиж байгаа хэмээн сэтгэл зовж, дефресстэй байгаа. Сэтгэл санаа тавгүй байх нь дархлааг унагаадаг, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Энэ тал дээр нь сэтгэл судлаач эмч ажиллаж, зөвлөгөө өгч байна.

Манай эмчилгээ, үйлчилгээнд найдаж байгаа болон эмчдээ итгэж байгаагаа хэлсэн. Кэмп-т тусгаарласны дараа хот руу авчирч эмчлэх шийдвэр гаргах үед бухимдаж үл тоож байсан бол одоо эмчийн хандлагад эерэг харуи өгч байгаа нь сэтгэл санааг нь тогтворжуулж, эмчилгээнд эерэг нөлөөлнө.

126 хүнээс бусад түүний хавьтал бүхий иргэдийн шинжилгээ үргэлжилсээр байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
1
angry an post
4
614708
22 эможи

Ганцэцэг
2020-03-13 00:16
Манай монгол эмч нарын чадвар үнэхээр мундаг юм чинь эдгээгээд эрүүл болгоод босгоод ирнээ.Эрүүл болгоод эх орон элгэн садан гэр бүлд нь аз жаргалаар дүүрэн уулзуулах болноо.Ѳѳрѳѳ сэтгэлийн тэнхээтэй ѳѳдрѳг үзэлтэй стрест орохгүй байгаарай эрүүл энхийг хүсэн ерѳѳе.
Амаа
2020-03-12 22:47
Эдгээгээд эх оронд нь буцаачвал ард нь эхнэр хүүхэд ар гэрийнхэн нь хүлээж бга даа.Хурдан эдгээрэй
Ганаа
2020-03-12 22:31
Манай эмч нар эмчилж чадна хурдан эдгээрэй эрүүл энхийг хүсье дархлааг сайжруулах тал дээр анхаарч аль болох тайван бай дахин эрүүл энхийг хүсье
jz
2020-03-12 18:53
aaa hudlaa france-ruu butswal bas tend haldaalaa gd aina gh bgaa, ugaasaa tgd negent tussan yumchn endee horiondoo sain bsn ni dr blgvidee, ene tervvngeer ywj bhaar
зочин
2020-03-12 15:37
Хөөрхийг сайхан эдгээгээд сэтгэл санааг нь өөдрөг байлган явуулбал монголчууд бидний нэр хүнд дэлхийд үнэ цэнэтэй байна шүү
цэцэгмаа
2020-03-12 14:59
Хоолонд нь монгол хооллоо сайн өгөө тэгээд аарц адууны махаараа сайн торд
Зочин
2020-03-12 14:51
manai emch nar mash chadwarlag uchraas edgeene gedegt bat itgej baina.
Зочин
2020-03-12 13:16
Тэр тусам нь эдгээгээд явуулах юмсан
Otgonbaatar
2020-03-12 12:39
Manai mongol emch nar bosgood irnee gol ni setgeliin tenheetei baigaarai
keyboard_arrow_up