Улаанбаатар хотод 9 голомт идэвхтэй байна Улаанбаатар хотод 9 голомт идэвхтэй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотод 9 голомт идэвхтэй байна

2021 оны 2 сарын 03

Arslan.mn

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  "Нэгдүгээр сараас хойш нийслэлд коронавируст халдварын 30 гаруй голомт бүртггэгдсэнээс өнөөдрийн байдлаар 9 голомт идэвхтэй байна. Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж байгаа" гэлээ 

Улаанбаатар хотод идэвхтэй багйаа голомтууд:

  • СБД-ийн 8 дугаар хорооны "GB tower"-т байрладаг Банк бус санхүүгийн байгууллагын голомтод 25 тохиолдол
  • СБД-ийн Бэлхийн гудамжинд байрладаг Гутлын цехтэй холбоотой 22 тохиолдол
  • СХД-ийн 21 дүгээр хорооллын Содон хороололд байрладаг супермаркетын голомт
  • СБД-ийн Бэлхийн гудамжны голомт
  • Дарь-Эхийн нийтийн байрны голомт
  • БЗД-ийн 17 хорооны нийтийн байр
  • 13 дугаар хорооллын “Нүүдэлчин” цайны газрын голомт идэвхтэй байгаа аж. Сүүлийн долоо хоногт тус цайны газраар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг тэрбээр анхааруулав.

Нийслэлийн 6 дүүрэгт халдварын тархалт ихтэй байна. Тиймээс иргэд амны хаалт зүүх, зай барих, олон хүнтэй газраар явахгүй байхыг тэрбээр давтан санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623279
2 эможи

keyboard_arrow_up