03-р сарын 3-6-нд “Анна Каренина“ жүжиг үзсэн 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулна 03-р сарын 3-6-нд “Анна Каренина“ жүжиг үзсэн 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

03-р сарын 3-6-нд “Анна Каренина“ жүжиг үзсэн 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулна

2021 оны 3 сарын 07

Arslan.mn
Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлж байна. 

Гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр УДЭТ-т "Анна Каренина" жүжиг үзсэн 900 гаруй хүн байгаа аж.

Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Өнөөдөр үдээс хойш Улсын драмын эрдмийн театрт үзвэр үйлчилгээтэй холбоотой халдварын 54 тохиолдол бүртгэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр УДЭТ-т Анна Каренина жүжиг үзсэн хүмүүс гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд 09-17:00 цагийн хооронд УДЭТ-т очиж, шинжилгээнд хамрагдах боломжтой.

Эдгээр хүмүүсийг ийнхүү хоног тогтоож байгаа нь нууц үеийн хугацаа өнгөрч, өндөр магадлалтай гэсэн тархвар судлалын дагуу ийн хоног тогтоож байна. Сүүлийн үед үзвэр, үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол нэмэгдэж байна. Тухайлбал,  гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр 900 гаруй хүн уг жүжгийг үзсэн бөгөөд одоогийн байдлаар 54 хүнд халдвар илэрч, тусгаарлагдаад байна. Уг театрт ажилладаг хүмүүс болон жүжиг үзсэн хүмүүсээс халдвар илэрсэн" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
7
624308
13 эможи

Z
2021-03-07 22:24
Yah oloniig hamruulsan a/h demjeed bgaa um. Hun amid uldbel mungu heregtei . Mungu chihal bishee
T
2021-03-07 22:15
Gaitai hvvrvvd
keyboard_arrow_up