Улаанбаатарт 370, долоон аймагт 67 шинэ тохиолдол бүртгэгдлээ Улаанбаатарт 370, долоон аймагт 67 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 370, долоон аймагт 67 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 3 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 16 лабораторид 14,936 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 437 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 6,332 болж байна.

437 тохиолдлын

  • 370 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол
  • орон нутагт нийт 67 тохиолдол батлагдлаа. 

Шинжилгээнд эерэг эзлэх хувь огцом нэмэгдсэн нь халдварын тархалт нэлээн өргөн байгааг илтгэж байна. 

Сүүлийн хоногт 106 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,150 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,462 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,243, хүндэвтэр194, хүнд 18 нэн хүнд 7 хүн байна.

 Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Амралтын өдрүүдээ гэртээ өнгөрөөхийг зөвлөж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624814
1 эможи

keyboard_arrow_up