АШУҮИС Японы Каназава их сургуультай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний ажлыг шинэ түвшинд гаргана АШУҮИС Японы Каназава их сургуультай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний ажлыг шинэ түвшинд гаргана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 16, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АШУҮИС Японы Каназава их сургуультай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний ажлыг шинэ түвшинд гаргана

2024 оны 4 сарын 29

 Arslan.mn

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль/АШИУҮИС/ нь гадаад харилцааг хөгжүүлэх, өргөжүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр Япон Улсын Каназава их сургуультай хамтран ажиллахаар болж, АШУҮИС дээр төлөөлөгчийн газрыг нээлээ.

Тус үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор, Эрдмийн зөвлөлийн дарга Б.Дамдиндорж, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масару, Каназава их сургуулийн захирал Такаши Вада, дэд захирал Ёшихито Хаяаши болон бусад албаныхан оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр АШУҮИС-ийн ректор, Эрдмийн зөвлөлийн дарга Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ “АШУҮИС нь Япон Улсын тэргүүлэх сургуулийн нэг болох Каназава их сургуультай 2015 оноос хойш эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сургалтын чиглэлээр хамтран ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр тус сургуулийн “Төлөөлөгчийн газар”-ыг манай сургууль дээр байгуулж байна. Тус газар байгуулагдсанаар бакалаврын болон ахисан түвшний магистр, докторын сургалтанд хамрагдаж буй оюутнууд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төслийг хамтран хэрэгжүүлэх, сургалт, семинарыг зохион байгуулах тал дээр хамтран ажиллах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна соёлын солилцооны ажлууд ч мөн хийгдэх юм. АШУҮИС нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Хоёр сургуулийн эмнэлгүүдийг түшиглэж эмнэлэг хоорондын судалгаа, эрдэм шинжилгээг зохион байгуулах, туршлага судлах ажлыг мөн хийнэ.

Каназавагийн их сургууль нь судалгааг их хөгжүүлсэн. Үүн дундаа вакцины судалгааг хийх, үйлдвэрлэх тал дээр Японд эхний гуравт ордог сургууль юм. АШУҮИС нь энэ чиглэлээр суурь болон эмнэлзүйн судалгааг хамтарч хийнэ. Үүнээс гадна суурь судалгаа болон эмнэл зүйн судалгааны төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Каназава их сургуулийн захирал Такаши Вада:

Япон Улсын тэргүүлэх сургуулийн нэг болох Каназава их сургууль нь АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээг 2015 онд байгуулаад түүнээс хойш хамтран ажиллаж байна. Бид эрдэм шинжилгээ, судалгаа, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажилладаг. Манай сургууль нь 1962 онд байгуулагдсан 162 жилийн түүхтэй сургууль юм. Манай сургуулийн хувьд олон гадаад сургуультай хамтран ажилладаг. Монгол Улстай хамтын ажиллагааг эхлүүлснээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон ололт, амжилтыг авчирна гэж найдаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656687
2 эможи

keyboard_arrow_up