COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголын нууц товчоог эсгийн дээр урлах ажил Сүхбаатар аймагт үргэлжилж байна

2016 оны 8 сарын 26

Сүхбаатарчууд Монголын нууц товчоог эсгийн дээр урлан Геннисийн амжилтанд  бүртгүүлэх ажилд гар бие оролцож байна.

Сүхбаатар аймгийн Боловрсол соёлын газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар аймаг дахь салбар санаачлан тус бүтээлийг урлаж буй  Хан Хэнтийн урчууд ХХК-ийн хамт олныг нутагтаа урьж авчраад байгаа юм. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр уг үйл ажиллагааны нээлт болсон бөгөөд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хан Хэнтийн урчууд ХХК-ийн захирал Ж. Нарантуяа хэлэхдээ: Бид өмнө нь Увс, Архангай аймгуудаар яваад ирсэн. Энэ удаад зарим хүмүүсийн урилгаар Схбаатар нутагт ирээд байна. ЕБС-ийн багш нар болоод, энгийн иргэд бидний ажлыг маш их дэмжин, эсгийн дээр хатгасан Монголын Нууц тавчоог Юнескод бүртгүүлэх ажилд өөрийн хувь нэмэр, гар биеээ оролцуулж байна. Энэхүү бүтээлд маань учиг шингээсэн хүн бүрийн нэр гарна. Бид анх 1000 үйлчний учиг шингээнэ гэж төлөвлөж байсан. Одоо 1000 гаруй үйлчин учиг шингээгээд байна. Энэ бол хүмүүс биднийг, бидний ажлыг ямар их дэмжиж, оролцож буйг илтгэж байгаа хэрэг юм хэмээн ярьж байлаа.

Тэрээр гэр бүлийн хүн, хүү болон нэг дүүгийнхээ хатаар дөрвүүлээ иржээ.Сүхбаатар аймагт 8 дугаар сарын 26-ныг хүртэл ажиллах буцах юм байна. Одоогоор бүтээл 100 дахь метртээ явж байгаа бөгөөд зүүн аймагт эхлүүлсэн учир зүүн аймагтаа дуусгана гэж үзэн Сүхбаатар аймагт ерөнхий хатгамалаа дуусгахаар төлөвлөжээ. Гэхдээ цаашид жижиг чимхлүүр ажил маш их хийгдэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35728
0 эможи
keyboard_arrow_up