COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Архангай аймаг авто вогзал техникийн хяналтын үзлэгийн төвтэй болно

2017 оны 7 сарын 06
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан авто тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд баруун бүсэд зорчих зорчигчдын ая тухтай байдлыг хангах зорилготой автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төв энэ оны 11 сард ашиглалтанд орно. Өнөөдөр уг барилгын шавыг тавих ёслол болж, УИХ-н гишүүн Г.Тэмүүлэн, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дарга н.Дэлгэрнаран, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, аймгийн авто тээврийн төвийн дарга Б.Түмэнжаргал, Эрдэнэбулган сумын засаг дарга Ж.Гурвантамир нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
АРХАНГАЙ АЙМАГ АВТО ВОКЗАЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВТЭЙ БОЛНО
Автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга нь 2,3 тэрбум төгрөгөөр баригдах ба барилгын зураг төслийг "Форум арт” компани хийж гүйцэтгэсэн бол барилгын гүйцэтгэгчээр "Гурван тамир” компани шалгарчээ. Энэ төв ашиглалтанд орсоноор 20-30 хүний тогтмол ажлын байр бий болох ба зорчигчдын ая тухыг хангасан хүлээлгийн танхим, амрах өрөө, үйлчилгээний төвүүд байхаас гадна авто тээврийн үзлэг оношилгоог хийх цогц төв болох юм.

АРХАНГАЙ АЙМАГ АВТО ВОКЗАЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВТЭЙ БОЛНО
Аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох” зорилтын нэгэн томоохон ажил "Архангайд үйлдвэрлэв” худалдааны төв энэхүү авто вокзалын хажууд баригдах юм. Ингэснээр аймгийн иргэдийн орлого, ажлын байр нэмэгдэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44915
0 эможи
keyboard_arrow_up