COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчний анги нэгтгэлээс 754 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

2017 оны 7 сарын 18

Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр буюу 7 дугаар сарын 17-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, түймрийн нөхцөл байдал, иргэдээс ирүүлж буй хандив тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. 

Өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 8 түймэр байгаагаас Ерөө суманд 3, Мандал суманд 3, Хүдэр суманд 2, Төв аймагт 10 түймэр байгаагаас Батсүмбэр суманд 6, Эрдэнэ суманд 2, Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан автомашин, техник хүрэлцэн очих боломжгүй газарт 2 түймэр, Булган аймагт 2 түймэр байгаагаас Сэлэнгэ суманд 1, Увс аймгийн Малчин суманд 1, нийт  14 түймэр асаж, Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 6 түймэр нийт 7 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс нийт 754 албан хаагч, 57автомашин, орон нутгаас 592 хүн, 52 автомашин, нийт 1346 хүн, 109 автомашинтай техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.

123

123

123

123
гэрэл зургийг mpa.mn-ээс
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45071
0 эможи
keyboard_arrow_up