COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөл аймаг: Байгалиа хамгаалахыг уриалсан САМБАР байршуулжээ

2017 оны 7 сарын 19

Иргэдэд байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, эко боловсрол олгох, хог хаяхгүй байхыг уриалж Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Намнан уулын араас Хатгал тосгон хүртэлх аялал жуулчлалын гол урсгал, зам дагуу 13 самбар босгох бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгажээ. Энэхүү самбаруудад 'Мод бидний уушиг юм' зэрэг эерэг ойлголт төрүүлэх, ухаарал хайрлах, гэгээлэг утгатай үгтэй аж.

“Хөвсгөл нэг үе” клубынхэн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран далай ээж хүрэх зам хоггүй, цэвэр байх зорилгыг барин өнгөрсөн зургадугаар сарын эхээр Булган аймгийн хилийн заагаас Хөвсгөл далай хүртэлх зам дагуух хогийг цэвэрлэсэн. Түүний дараагаас энэхүү самбар босгох ажлыг эхлүүлсэн нь ийн бодит ажил болжээ.

“Хөвсгөл нэг үе” клубын зүгээс ард иргэддээ хандан дараах хэдэн дадлыг өдөр тутмын амьдралдаа төлөвшүүлээрэй хэмээн уриалж байна. Үүнд  “Гэртээ, ажил, цэцэрлэг, гудамж, амралт, үйлчилгээний газар, уул, гол усанд хаана ч гэсэн хог хаяхгүй байх, амралтаар явах, агаар салхинд гарах үед гарсан хог хаягдлаа тагтай саванд эсвэл хогийн уутанд хийгээд авчирч, хогийн саванд хаяж хэвших, орчин тойрондоо цэвэр цэмцгэр байх нь өөртөө төдийгүй бусдад тусалж байгаа сайн үйлс” аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45126
0 эможи
keyboard_arrow_up