COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн баруун бүсийн уулзалт зөвлөлгөөн боллоо

2017 оны 7 сарын 25

Ховд аймагт "Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн баруун бүсийн уулзалт зөвлөлгөөн”-энэ оны 07 сарын 20-23-ны өдрүүдэд боллоо.


Эрчим хүчний салбарын хүний нөөц, техник, технологи, санхүү, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уулзалт зөвлөлгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, "Ховд Цахилгаан түгээх сүлжээ” ХХК болон  бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран зохион байгууллаа.
Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Энэхүү уулзалт-зөвлөлгөөнийг хамтран зохион байгуулж буй, Монгол Улсын баруун бүс нутгийн эрчим хүчний хангамжийн тулгуур болсон "ББЭХС”, "АУЭХС”  ТӨХК-иудын болон Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын цахилгаан түгээх компани, байгууллагын хамт олон Та бүхэн эрчим хүчний талаарх төр засгийн болон зохицуулалтын бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд 2016 онд идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй ажилласныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Тухайлбал, шугам тоноглолын засварыг чанарын өндөр түвшинд хийж, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн чанарыг сайжруулан нэг хэрэглэгчид ногдох тасалдлын давтамж, хугацааг бууруулснаар бүс нутгийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангаж осол авааргүй ажилласныг онцлон дурьдах нь зүйтэй юм. Түүнчлэн цахилгаан дамжуулалтын алдагдлыг бууруулж эрчим хүчийг хэмнэсэн, Дөргөний УЦС-ын буюу дотоодын үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаснаар ОХУ-аас импортоор авсан цахилгааныг 8.6 хувиар, нэгж цахилгааны тарифыг 9.8 хувиар тус тус багасгаж чадсан нь сайшаалтай байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс уулзалт-зөвлөлгөөнийг эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч  компани, байгууллагуудыг хамруулан бүсчлэн зохион байгуулж байгаа бөгөөд компани бүр, түүнчлэн салбарын хэмжээнд компанийн удирдлага, хүний нөөцийн менежмент, техник технологийн дунд болон урт хугацааны бодлого, санхүүгийн нөөцийн менежментийн болон бизнес төлөвлөгөө,  эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөр зэрэг бодлогын үндсэн баримт бичгүүдтэй болоход түлхэц дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Бид нэгдсэн бодлогын баримт бичигтэй болж, үүнийгээ хэрэгжүүлж ажилласнаар чадварлаг ажиллагсадтай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн, өндөр бүтээмжтэй, санхүүгийн хувьд үр ашигтай, өрсөлдөх чадвар бүхий хэрэглэгчээ дээдэлсэн  байгууллага, салбар болно гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
 
Уулзалт зөвлөлгөөний үеэр хөгжлийн бодлого, эрчим хүчний зохицуулалтын асуудал, амжилттай ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын тэргүүн туршлага гэсэн гурван багц сэдвийн хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Удирдлагын академи болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын илтгэлийг хэлэлцүүллээ. Мөн баруун бүсийн эрчим хүчний компани, байгууллагуудтай сайн туршлагаа хуваалцахаар ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ЦДҮС ТӨХК, УБТС ТӨХК зэрэг арван компанийн төлөөлөл Ховд аймагт хүрэлцэн ирсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45301
0 эможи
keyboard_arrow_up