Нэг кг хонины мах 5000-5500 төгрөгийн үнэтэй
2019 оны 11 сарын 13
Дорноговь аймгийн төв Сайншанд суманд нэг кг хонины махыг 5000-5500 төгрөгөөр худалдаалж байна.
Энэ нь малчдын гар дээрээс худалдаалж буй үнэ бөгөөд махны төрөлжсөн дэлгүүр, лангууны үнэ даруй 1000-1500 төгрөгөөр илүү байна.
Дорноговь аймагт өнгөрсөн хавар нэг кг хонины мах 7000-8000 төгрөг хүрч өсч байсан бол эдүгээ үнэ буураад байгаа юм.
Харин нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Замын-Үүд суманд хамгийн их буюу 200.0 мянган төгрөг, Мандах суманд хамгийн бага буюу 120.0 мянган төгрөг байна.
Эх сурвалж: montsame.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610446
0 эможи
Зочин
2019-11-13 22:30
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: