ӨВӨРХАНГАЙ: “Ачтан-Элит клиник“ эмнэлгээр үйлчлүүлсэн иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ СӨРӨГ гарчээ ӨВӨРХАНГАЙ: “Ачтан-Элит клиник“ эмнэлгээр үйлчлүүлсэн иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ СӨРӨГ гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ӨВӨРХАНГАЙ: “Ачтан-Элит клиник“ эмнэлгээр үйлчлүүлсэн иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ СӨРӨГ гарчээ

2021 оны 1 сарын 07

Arslan.mn

Өчигдөр орой Өвөрхангай аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотод "Ачтан-Элит клиник" эмнэлгээр үйлчлүүлсэн Бат-Өлзий сумын иргэнийг түргэвчилсэн оношлуураар оношлоход сөрөг гарсан бөгөөд ойрын хавьтал бүхий хүмүүсийг судлан тогтоож байна. Үүнтэй холбоотойгоор  Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлалаа.

Мөн тус эмнэлгийн ойролцоох 35 дугаар сургуульд PCR шинжилгээ өгсөн нэг иргэн Арвайхээрт ирсэн бөгөөд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Түүний ойрын хавьтал бүхий хүмүүсийг мөн адил судлан тогтоож байгаа аж. Дээрх иргэдийн PCR шинжилгээг Улаанбаатар хот руу явуулаад байна. 

Хот хооронд хулгайгаар зорчигч тээвэрлэж байгаа 13 хүнийг илрүүлсэн бөгөөд энэ тохиолдолд бичиг баримтыг нь хураан, машиныг 14 хоногоор журамлах шийдвэрийг хурлаас гаргажээ.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг даргаас албан тоот ирүүлж, тус аймаг руу гадны иргэд хүлээж авахгүй болохыг мэдэгдсэн байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буураагүй байгаа учраас халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, хөдөлгөөнөө багасган, аюулгүй байдлаа онцгой анхаарахыг аймгийн нийт иргэдэд хандан анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
1
622534
6 эможи

keyboard_arrow_up