COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хууль зүйн анхан шатны мэдээллийг дохионы хэлээр хүргэдэг боллоо

2015 оны 2 сарын 25

Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчлах ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачлан нийт 25 сэдвээр хууль, эрх зүйн мэдээллийг дохионы хэлбэрт оруулах ажлыг Монголын Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо болон Финляндын “FLOM” байгууллагын төсөлтэй хамтран хийж гүйцэтгэлээ.

Энэ ажил нь хууль эрх зүйн мэдээллийг зөвхөн унших биш дохионы хэлээр харах мөн сонсох боломжийг бүрдүүлэх ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл хүргэх зорилготой юм. Тус бүтээлд нь дохион хэлний хамт аудио болон текстийг багтаасан тул хүн бүр үзэх, сонсох боломжтой юм. Урьд өмнө нь дохионы хэлээр эрх зүйн хялбаршуулсан мэдээлэл гарч байгаагүй бөгөөд Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа ажил юм. Тус бүтээлийг CD хэлбэрээр түгээх бөгөөд мөн www.legalinfo.mn вебсайтад байршуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18111
0 эможи
keyboard_arrow_up