COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баярын хог ба ухамсар

2015 оны 6 сарын 02

Хүүхдийн баярыг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” гэсэн нэрийн дор манай орон 63 дахь жилдээ энэхүү баярыг тэмдэглэж байна. 1952 оноос эхлэн 6-р сарын 1-ний өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж иржээ.

 

Энэ өдөр манай хүүхэд багачууд нийслэлийн төв талбайдаа цуглан урлаг, соёлын олон арга хэмжээнд оролцож, мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглох зэргээр өдрийг өнгөрүүлдэг билээ.

Жирийн үед хүний хөл хөдөлгөөн сийрэг байдаг Чингисийн талбай чухамдаа энэ өдөр л хөл “дүрэх” зайгүй болдог нь бас нэг уламжлал. Сүүлийн жилүүдэд хөл хөөр болж сайхан баярласан энэ өдрийн дараа хог, новшинд дарагдан хоцордог нь бас нэг уламжлал болжээ.

Зургадугаар сарын 2-ны өглөөний 06:00 цаг. Чингисийн талбайд хаа сайгүй хог хөглөрнө. Дутуу үлээсэн шаар, янз бүрийн амттаны уут, цаас, дутуу идсэн чихэр, шоколад бүр цаашлаад хагас дутуу уусан шар айрагны лонх гээд хаяагүй юм тэнд алга бололтой.

Ямарч л байсан хүүхдийн гэх тодотголтой баясгалантай монголчуудын нэгэн баяр болж өнгөрлөө. Даанч баярын дараа их хогоор чингисийн талбай дарагдлаа. Хүүхдүүд үүнийг хүсээгүй нь лавтай.

Эцэг эх нь ил задгай хог хаяад байвал хүүхэд дуурайгаад л хог хаяна. Ах эгч нар нь хогын савыг ашиглавал дүү нар адилхан л ашиглана. Гадныханд хогийг ангилж хаях тухай асуудал яригддаг бол Монголд хогийг хогийг саванд л хаях тухай асуудал ярина гэдэг ухамсрын хувьд хэдэн арван жилээр хоцорч буйг харуулж буй хэрэг.

Өөрөө гудамжинд хог хаяхаа юман чинээ боддоггүй атлаа бусдын шүүмжлэх болохоороо хамгийн сайн шүүмжилж, муулдаг зан зөвхөн Монголд л байна. Гадаад улсад явахаараа хог хаяхгүй, айхтар соёлтой царай гаргаж чаддаг хэрнээ өнөө муу Монголдоо ирэхээрээ өөрөө нэмэрлэдэг муухай зан зөвхөн Монголд л байна. Өөрсдөө дор бүрнээ хог хаядаггүй хүмүүсийн ангилалд багтаж, онлайн ертөнцөд цэцэрхдэг нь олонх байдаг ч үнэн байдал дээр хогийн савыг ашигладаг нь цөөнх. Үнэндээ хог хаях зуршилд нь хөдөө хот, баян ядуугийн ялгаа огт байхгүй. Жишээ болж батлах зүйл өнгөрсөн хүүхдийн баяр байв.

 ТҮК-ийнхэн, мөн ямар нэг холбоо, сайн дурын байгууллагынх бололтой залуучууд хог хаях их хүмүүсийн тарьсныг түүсэн ч барсангүй. Үүнийг нь сургамж гэж ойлгоод санал болговол, төрийн байгууллага иргэн аж ахуй нэгжид худалдаа үйлчилгээ зөвшөөрөл олгохдоо “үйлчилгээ эрхлэх гэж буй бол заавал хогийн сав хажуудаа байрлуулсан байх” гэх шаардлагыг нэмж тусгах шаардлагатай мэт.

Удахгүй наадам болно. Төв талбай дахиад хогоор дүүртэл 40 хоног үлдлээ. Наадам зохион байгуулах комиссын ажилд хог цэвэрлэх зардал, хогийн саваа тооцоолсон болов уу? Дахиад түүх давтагдаж энэ тэнд хогонд дарагдсан газар үлдэх болов уу? Бид баярлаж болно гэхдээ өөрсдийнхөө идсэн уусан, хэрэглэсэн зүйлсээ дор бүрнээ хогийн саванд хийвэл болох шүү дээ. Дор бүрнээ ухамсартай байж хог гэх толгойны өвчнөөс нийслэл хотоо аварцгаая.   

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22446
0 эможи
keyboard_arrow_up