COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Нөгөө ах” брэнд удахгүй гарах нь

2015 оны 6 сарын 12

“Нөгөө ах” гэх нэрээрээ олонд танигдсан таксины жолооч ахтай өглөө 8 цагийн үед таксинд нь сууж таарлаа. Тэрээр өглөө долоон буудлаас эртхэн хөдлөж Ботаник руу хүн хүргээд цааш Govi cashmere луу хүн хүргэчээд буцах замд нь ийнхүү би тааралдсан юм. Цаг зав, завсар зай л гарвал машины зүлгэж, цэвэрлэх энэ хичээнгүй ахтай өнгөрсөн амьдрал хийж хэрэгжүүлсэн ажил болоод цаашдын ирээдүйн талаар цөөн хором хуучиллаа.

“Нөгөө ах” маань 2007-2009 онд  Европд байсан бөгөөд тэндхийн соёлоос сурч мэдэх зүйлс их гэдгийг олж харж өдгөө бусдад инээд бахархал төрүүлэхийн сайн сайханыг мэдэрч нутагтаа ирээд энэхүү соёлыг түгээх гэж хичээж байгаа гэж ярилаа. Түүний хэлснээр Европын Польш улсад байхад замын хөдөлгөөний соёл, цагдаагийн хүмүүстэй харьцаж буй байдал Монголтой харьцуулбал эерэг бөгөөд соёл сайтай гэнэ. Ийнхүү нөгөө ах маань сайныг олж харж, сайныг түүгээсээр жил бүр зохиодог “Сайн үйлсийн аян”-ыг зургаадугаар сарын нэгэнд “Eco car club”-ын хамт эх үрсийг баярлуулж тэр дундаа эмзэг бүлгийн хүүхдүүдийг илүүд эрхэмлэж гарын бэлэг өгч баярлуулсан юм билээ. Эх орон болоод ядарсан олон түмэнд тус хүргэх зорилготой “Нөгөө ах” маань өөрийн нэрийн брэнд гаргаж ард түмэндээ үйлчлэх зорилго тавьж байгаа гэдгээ хэллээ. Зорилгодоо хүрэхэд тулд хэд хэдэн такси үйлчилгээний машин хэрэгтэй бөгөөд тэрхүү машинаа өөрийн унаж байгаа машинтайгаа адил засч үйлчлэх юм байна.

Бусдад инээмсэглэл бэлэглэх “Нөгөө ах” маань одоо ажлаа хийсээр хотыг тойрон явж байгаа биз ээ. Танд ажлын өндөр амжилт хүсье!

“Нөгөө ах”-ын facebookхаяг: Nuguu Ah

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22879
0 эможи
keyboard_arrow_up