COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын сугалааны 19 дэх тохирлын азтан ням гарагт тодорно

2017 оны 1 сарын 19

Иргэд 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдана.

Төлбөрийн баримтын мэдээллээ цахим системийн 2017 оны баримт бүртгүүлэх цэсэнд бүртгүүлснээр НӨАТ-ын сугалаанд хамрагдах боломжтой.

НӨАТ-ын сугалааны 19 дэх тохирлын азтан ням гарагт тодорно

Сугалааны тохирол 19:00 цагаас MNB ТВ-ээр шууд явагдана. Буцаан олголт авах иргэдийн хувьд дансны дугаар болон холбогдох мэдээллүүдээ баталгаажуулаагүй тохиолдолд яаралтай мэдээллээ баталгаажуулах шаардлагатай байгааг ТЕГ-аас мэдэгдэж байгаа юм.

Иргэн таныг Ebarimt.mn сайт руу өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрч ороход таны мэдээлэл баталгаажсан эсэх талаар тусгай цонх гарч ирнэ. Уг үйлдэл нь гар утасны аппликейшн дээр хараахан нэвтрээгүй байгаа тул суурин компьютерээс Ebarimt.mn сайт руу нэвтэрч мэдээллээ баталгаажсан эсэхийг шалгаарай.

НЭГ. Таны мэдээлэл бүрэн баталгаажсан бол цахим хуудасруу нэвтрэн ороход доорх “Мэдээлэл” сануулга гарч ирнэ. Энэ тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажсан бөгөөд урамшуулал авахад бэлтгэл хангагдсан гэж ойлгоно.

НӨАТ-ын сугалааны 19 дэх тохирлын азтан ням гарагт тодорно

ХОЁР. Харин ebarimt.mn цахим хуудасруу нэвтрэн ороход доорх “Анхааруулга” сануулгууд гарч ирсэн тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажаагүй, урамшуулал авах бэлтгэл хангагдаагүй байгаа бөгөөд та мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай.

НӨАТ-ын сугалааны 19 дэх тохирлын азтан ням гарагт тодорно

Интернэт орчинд орж мэдээллээ баталгаажуулах боломжгүй мессежээр баримтаа бүртгүүлдэг иргэдийн хувьд 131313 тусгай дугаарт асуултын тэмдэг илгээж, хэрэглэгчийн нэрээ авна.

ГУРАВ. Та мэдээллээ үнэн зөв оруулахын тулд EBARIMT.MN - ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - ДАНС - ТОХИРУУЛАХ дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу. Хэрэв та код, нууц үгээ мартсан бол ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - “Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу!”  дарааллаар орж өөрийн бүртгүүлсэн мэйлээр нууц үгээ авах боломжтой.  Жишээ загвар: 

НӨАТ-ын сугалааны 19 дэх тохирлын азтан ням гарагт тодорно

 Та гар утаснаасаа 131313 тусгай дугаарт мессеж илгээж төлбөрийн баримтаа бүртгүүлдэг бол ebarimt.mn цахим хуудас руу хандан НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэний овог, нэр, регистрийн дугаар, банкны нэр, дансны дугаараа заавал нягталж шалгана уу.

ДӨРӨВ. Иргэн Та ebarimt.mn цахим хуудасруу хандах, интернэтэд холбогдох боломжгүй бол татварын албаны 1800-1288 лавлах утсанд хандаж бүртгүүлэх эсвэл татварын байгууллагад биечлэн очиж бүртгүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40146
0 эможи
keyboard_arrow_up