COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Насны хишиг”-ийн тэтгэмжийг өнөөдрөөс олгож эхэлнэ

2017 оны 2 сарын 20

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгасны дагуу Сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмын өмнө 65-аас дээш насны иргэдэд “Насны хишиг” олгож байхаар тогтсон.

Тэгвэл эхний удаагийн тэтгэмжийг олгохын өмнө хийсэн бүртгэл дууссан бөгөөд тэтгэмжийг өнөөдрөөс эхлэн олгох аж.

65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөг тус, тус олгохоор хуульд заажээ.

“Насны хишиг” хүртэх иргэд “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкаар дамжуулан тэтгэмжээ авах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41087
0 эможи
keyboard_arrow_up