COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын мэдээллээ энэ долоо хоногтоо багтаан засварлаарай

2017 оны 2 сарын 20

Буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчдийн хувьд татварын урамшуулал авах боломж нээлттэй байгаа бөгөөд холбогдох мэдээллээ засварлах боломжтой хугацааг энэ сарын 25-ны өдөр хүртэл сунгах шийдвэрийг Сангийн яамнаас гаргажээ. 

Цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем “e-barimt.mn”-д 620,409 албан татвар төлөгч бүртгүүлсэн байна. Үүнээс хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482,600 татвар төлөгч иргэнд 34.5 тэрбум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байгаа аж.

Мэдээлэлдээ засвар хийхдээ та “Данс тохируулах” гэсэн хэсэгт орж, өөрийн овог, нэр болон данс, утасны дугаар зэргээ дахин нягтлах шаардлагатай. Дансны дугаар гэсэн хэсэгт өөрийн нэр дээр байгаа дансыг зайлшгүй байршуулах юм. Хэрэв баталгаажилт зөв хийгдсэн бол Данс тохируулах гэсэн үгийн ард ногооноор зөв гэсэн тэмдэгт харагдах ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41095
0 эможи
keyboard_arrow_up