COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголын Үндэсний музей боловсролын хөтөлбөрт үнэгүй хамруулна

2017 оны 5 сарын 30

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ 'Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр' болгох уриалга гаргасан гэдэг.

Улмаар 1951 онд Олон Улсын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж бөгөөд энэ оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.

Тус өдрөөр Монголын Үндэсний музей жил бүр сонирхолтой арга хэмжээ болон үйл ажиллагааг музей үзэхээр ирсэн бяцхан үзэгчиддээ зориулан зохион байгуулдаг. Энэ жилийн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголын Үндэсний музей цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд “Баатрууд”, “Алтан титэм” музейн боловсролын хөтөлбөрүүдэд үзэгч хүүхдүүддээ үнэ төлбөргүй хамруулахаар бэлдээд байна. Хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Музейн тасалбарын үнэ:

Том хүн 8000 төгрөг      

Оюутан 2500 төгрөг

Сурагч 1000 төгрөг

Гэр бүлийн багц 6000 төгрөг

Сургуулийн өмнөх насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43893
0 эможи
keyboard_arrow_up