COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга М.Энхболд Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзав

2017 оны 5 сарын 30

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр  Монгол улсын хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан, сүмогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнд 38 дахь удаагаа түрүүлсэнд нь баяр хүргэлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Нутгийн дүү Хакүхо 38 башёд ялалт байгуулж, өндөр амжилт гаргаад эх орондоо ирлээ. УИХ-ын даргын хувьд, нэг нутаг усны ахын хувиар энэ амжилтаа цааш нь улам ахиулан баталгаажуулж, улс орон, нутаг ус, өөрийнхөө нэр төрийг арлын Япон Улсад олон жил дуурсгаж яваарай хэмээн хүсэн ерөөе” гэв.

Хакүхо М.Даваажаргал УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд тэмцээнээ амжилттай өндөрлүүлж, эх орондоо ирсэндээ таатай байгаагаа дуулгасан юм.

Тэрбээр “Бэлтгэл сургуулилалт сайхан байлаа. Гуравдугаар сарын башё эхлэхээс өмнө бэртэл аваад тэмцээнээ дуусгаж чадалгүй өнжсөн. Гэхдээ энэ сарын башёд ялалт байгууллаа. Намайг ид барилдах  үед дөрвөн аваргатай болно гэж бодоогүй явсан. Сэтгэгдэл өндөр байна” хэмээн тэмдэглэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд “Аварга та “Токио 2020” зуны олимпийн наадам хүртэл түрүүлэх хэмжээнд барилдах бололцоо байгаа. Таны аав XX зуунд Монголын үндэсний бөхийн дархан аварга болж, чөлөөт бөхийн төрлөөр олимп, дэлхийн дэлхийн медаль хүртэж байсан бол Та XXI зуунд сүмо бөхийн их аварга болж Монгол түмнээ баярлуулж байна. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, ялалтаа үргэлжлүүлээрэй” хэмээн захилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43897
0 эможи
keyboard_arrow_up