COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол бүсгүй хамгийн загварлаг дугуй бүтээжээ

2017 оны 5 сарын 30

Хамгийн ашигтай тээврийн хэрэгсэл гэгддэг унадаг дугуйг иргэдийн гол хэрэглээ болгосон хотуудын нэг нь Канадын Монреал. Дугуйн шилдэг замтай найман хотын нэгд багтдаг Монреалд дугуйчдад зориулсан 600 км зам, хэдэн зуун зогсоол, засвар, түрээсийн үйлчилгээний цэг бий гэнэ.

Тэгвэл Монреал хотын захиргаанаас хотынхоо 375 жилийн ойд зориулан, шилдгийн шилдэг загвартай 375 дугуй худалдаанд гаргаж, оршин суугчиддаа бэлэг барьжээ.

Тус хотод ажиллаж, амьдардаг Б.Эрдэнэчимэг хэмээх монгол бүсгүйн загвараар бүтээсэн “Manuvie” дугуй үүнд багтсан байна. Тодруулбал, хотын захиргааныхан загварлаг, өвөрмөц чимэглэл бүхий зурагтай дугуй бүтээлгэхийн тулд орон орны зураач, загвар зохион бүтээгч, мультмедиа дизайнеруудыг өрсөлдүүлэн, шигшихэд тэрбээр ийн шалгарчээ.

Зураач, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, дэлхийд алдартай “Ogylvy”, “Publicis” зэрэг зар сурталчилгааны компанид ажилласан тэрбээр өнгөрсөн жил Швейцарийн “Victorinox” компаниас зарласан хамгийн загварлаг хутга бүтээх уралдаанд “Rainforest” бүтээлээрээ шалгарч байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43902
0 эможи
keyboard_arrow_up