COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өөрийн хүсэлтээр цахилгаанаа салгуулсан бол суурь болон хогны хураамж авахгүй

2017 оны 6 сарын 02

Зуслангийн байшин, байр сууцандаа тодорхой хугацаанд амьдрахгүй, цахилгаан хэрэглэх шаардлагагүй болсон бол харьяа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 70047004 утсаар дуудлага өгч цахилгаанаа түр салгуулаад эзэнгүй байсан ч сар бүр тооцогддог суурь хураамжийн 2200, хогны хураамжийн 2500, телевизийн хураамжийн 1100 төгрөгийн төлбөрүүдийг тооцуулахгүй байх боломжтой.

Цахилгаан хэрэглээгээ сэргээлгэх дуудлагыг мөн дээрх байдлаар өгнө.

Хэрвээ аль ч улиралд зуслангийн байшин, байр сууцандаа байнга амьдрахгүй ч ирэн очин байж, цахилгаанаар тогтмол хангагдаж байгаа бол гэрээнд заагдсан хугацаанд сар бүр тоолуурын заалтаа харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон 70047004 утсаар өгөх эсвэл тоолуурын заалт авах эрх бүхий ажилтныг цахилгааны щит, тоолуурт үзлэг, шалгалт хийх, заалт авах боломжоор хангах үүргийг хүлээнэ.

Хэрэглэгч төлбөрөө гэрээт хугацаандаа багтаан Хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудад бэлнээр төлж болохоос гадна, цахилгаан хэрэглэгчийн цахим үйлчилгээ http://my.tog.mn, банкны биллинг, и-биллинг, интернэт болон мобайл банк, АТМ, ТҮЦ машиныг ашиглан бэлэн бусаар хийх боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43938
0 эможи
keyboard_arrow_up