COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Онцгой Байдлын Ерөнхий Газраас албан ёсны хандивын данс гаргалаа

2017 оны 7 сарын 16

Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр  суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа манай алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын, хүн хүчний дэмжлэг үзүүлье гэсэн сайхан сэтгэлт хүмүүс, байгууллагын санал ирсээр байна.

 

Тухайлбал, Юнител групп, Кью Си Эм ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгцээт зүйлсээр туслах, хандив өгөхөө илэрхийлээд байгаа бол “Блү голд” ХХК өөрийн үйлдвэрлэдэг “Тэрэлж” цэвэр ус 1,000 ширхэгийг хандивласан юм.

Түүнчлэн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас Онцгой байдлын байгууллагын албан ёсны хандивын данс байвал өгөөч гэсэн хүсэлтүүд ирсээр байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас, хүлээн авагч Онцгой байдлын ерөнхий газар,  нэмэлт санхүүжилт нэрээр ТӨРИЙН САНГИЙН 100900031405 ТООТ дансанд хандивыг хүлээн авахаар боллоо.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд манай байгууллагын албан ёсны дээрх дансанд хандив тусламжаа ирүүлэх боломжтой.

Жич: Мобайлаар шилжүүлэх боломжгүйг анхаарна уу.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44987
0 эможи
keyboard_arrow_up