COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Түймэр унтраах нисдэг тэргээр туслах хүсэлтийг ОХУ-д тавьжээ

2017 оны 7 сарын 16

Онцгой Байдлын Ерөнхий Газрын Штабын дарга, бригадын генерал  Г.Ариунбуян өнөөдөр Шадар сайд, Улсын Онцгой Комиссын гишүүдэд түймрийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

 

 

Улсын хэмжээнд одоогоор 22 газар түймэртэй байна. Үүнээс нэгийг нь цурманд оруулсан бөгөөд бусад нь асаж байгаа ажээ. Эдгээр түймрийг унтраахад онцгой байдлын 700 гаруй албан хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

Г.Ариунбуян "Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад түймрийн тоо 40 хувиар өссөн байна. Түймрийн шалтгаан нөхцөл байдлын 70-80 хувь нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байна.Сүүлийн өдрүүдэд хуурайшилт ихтэй байгаа учраас түймрийн нөхцөл байдал нэмэгджээ.

Долоодугаар сарын 11-нд буюу наадмын өдөр гарсан Төв аймгийн Батсүмбэр сумын түймрийг цурманд оруулсан.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Асралт хайрхан, Арцат уул зэрэг газар хүн, техник хэрэгсэл очих боломжгүй газар түймэр гарсан тухай хиймэл дагуулын мэдээлэл ирсэн.

Түймрийн нөхцөл байдалтай холбоотой холбоотой ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд галт түймэр унтраах үйл ажиллагаанд тусгай зориулалтын нисдэг тэргээр дэмжиж ажиллах талаар хэлэлцсэн. Тэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Өнөөдөр хариу нь ирж энэ асуудал тодорхой болно" гэв.


ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44988
0 эможи
keyboard_arrow_up