COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХАЙНЕКЕН, АПУ Монгол дахь шар айраг, архины бизнесээ нэгтгэнэ

2017 оны 7 сарын 16
 
ХАЙНЕКЕН компани Монгол улсад эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаагаа Шунхлай группын томоохон хувь эзэмшил бүхий, улсдаа тэргүүлэгч АПУ ХК-тай нэгтгэх гэрээ байгууллаа.

ХАЙНЕКЕН Монгол дахь архи, шар айрагны бизнес болох М-Би-Си-г Шунхлай Групптэй хамтран байгуулсан холдинг компани Эвэргрийн Инвэстмэнт ХХК-д нийлүүлэх замаар АПУ ХК-тай нэгтгэнэ.

Энэ ажиллагааны хүрээнд Шунхлай групп АПУ ХК-аас бусад өөрийн эзэмшлийн архи, шар айраг болон түгээлтийн бизнесийг Эвэргрийн Инвэстмэнт ХХК-д нэгтгэх ба энэ нэгдэн нийлэх ажиллагааны дараа АПУ ХК-д ХАЙНЕКЕН 25% эзэмшиж, Шунхлай групп том хувьцаа эзэмшигч байх болно.

Нэгдэх энэ үйл явц нь АПУ ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаас дэмжсэн шийдвэр гарч, хуулийн дагуу бусад шаардлагатай зөвшөөрлийг авсны дараа хэрэгжих бөгөөд 2017 оны 4 дугаар улиралд эцэслэгдэх төлөвтэй байна.

Шунхлай группын ерөнхийлөгч П.Батсайхан хэлэхдээ

“Энэ хөрөнгө оруулалт бол Монгол улсын бизнесийн орчин, тэр дундаа Шунхлай Групп компанид гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс өгч буй итгэл, үнэмшлийн илэрхийлэл юм.

Энэхүү хэлцэл, хамтын ажиллагаа нь дотоодын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, Монгол улс даярх нийт хэрэглэгчдэд шилдэг, инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх боломжийг бүрдүүлнэ.

Үүнээс гадна, дэлхийн хэмжээний бизнес болох Найнекен компанитай түншилснээр АПУ ХК нь бүс нутгийн тоглогч, Монголын брэнд бүтээгдэхүүнийг Ази болон олон улсын бусад зах зээлд түгээгч болох хөгжлийн шинэ шатанд гарах юм” гэлээ.

Хайнекен Ази Номхон далайн бүсийн ерөнхийлөгч Франс Усман хэлэхдээ: 

"Монгол дахь манай үйл ажиллагааны стратегид энэ нэгдэн нийлэх үйл ажиллагаа маш том ахиц болж байна. ХАЙНЕКЕН-ы дэлхийн хэмжээний туршлагыг АПУ компанийн Монгол дахь бизнесийн мэдлэг туршлага болон түгээлтийн чадавхитай нийлүүлснээр шар айраг, архины бизнест өргөн боломжийг нээж өгч байгаа юм” гэлээ.

Дээрх гэрээ хэлцэлтэй холбоотойгоор АПУ ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлажээ.

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ


АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2017 оны 08-р сарын 18-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болно.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр.

Хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

  • АПУ ХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, шинээр охин компани үүсгэн байгуулахыг зөвшөөрөх тухай;
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрөх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл, нэгтгэх гэрээг батлах тухай;
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргах тухай;
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх тухай;
  • АПУ ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;

Нэгтгэх замаар өөрчлөн байгуулах, хаалттай хүрээнд хувьцаа нэмж гаргах болон тэдгээртэй холбоотой бусад асуудалд их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийн журам үйлчилнэ.

Хурлын хэлэлцэх асуудлаар санал авах саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1400 цагт байна

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажлын өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд АПУ ХК-ийн байранд хурал зохион байгуулах комисстой холбогдон танилцах боломжтой.

Хурал зохион байгууллах комиссын дарга, гишүүдийн утас, электрон шуудангийн хаяг:

Хурал зохион байгуулах комиссын дарга: Х.Батжаргал – batjargal@apu.mn 344837

Хурал зохион байгуулах гишүүд: Ч.Ариунсан – ariunsan@apu.mn 344837-315, Б.Эрдэнэтуяа – erdenetuya@apu.mn 344837-312, Э.Солонго – solongo.e@apu.mn – 344837-322

Хурлаас гарах шийдвэрийн төслийг www.apu.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй үзнэ үү.

 

Эх сурвалж: АПУ.мн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44990
0 эможи
keyboard_arrow_up