2017 оны 07-р сарын 20, Пүрэв гариг, 23 цаг 50 минут | Мобайл
Сүүлд шинэчлэгдсэн мэдээ: 5 цаг 45 минутийн өмнө
Мэдээ

15 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 374 албан хаагч ажиллаж байна

15 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 374 албан хаагч ажиллаж байна

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр,  нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.15-ний өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн 3 голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр нэмэлт хүч татахаар болсон. 

Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрүүдэд аймгийн Онцгой байдлын байгууллагаас 87 албан хаагч, 6 автомашинтайгаар ажиллаж байгаа бол нэмэлтээр Аврах тусгай ангиас 36 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Нийслэлийн Онцгой байдлын газраас 24 албан хаагч, 2 автомашин, Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 240 албан хаагч, 17 автомашинтайгаар ажиллаж байна.

Харин Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 49 албан хаагч, 5 автомашинтай ажиллаж байгаа бол нэмэлтээр Дорноговь Онцгой байдлын газраас 34 албан хаагч, 3 автомашин, Говьсүмбэр Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 95 албан хаагч, 9 автомашинтайгаар, Булган аймагт гарсан түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж байна.

Нийтдээ дээрх 15 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 374 албан хаагч, 28 автомашин, техник хэрэгслтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
  • 07-р сарын 16
  • 0 Сэтгэгдэл
  • |
Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Arslan.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгэм хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн нийтлэлтэй холбоотой санал сэтгэгдэл бичнэ үү.
Сэтгэгдэл:
0 - 200
Нийт Сэтгэгдэл (0)