COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ААС НИСДЭГ ТЭРЭГ ХҮССЭН. ӨНӨӨДӨР ХАРИУ ИРНЭ

2017 оны 7 сарын 16

Улсын онцгой комисс өнөөдөр өглөө Шадар сайдын өрөөнд хуралдлаа. Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааныг нээж товч мэдээлэл өгөв.

Тэрбээр 'Цагийн байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар 22 газар түймэртэй байна. Нэг түймрийг цурманд оруулсан. 2017 он гарснаас хойш 145 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Долдугаар сарын 1-ний дотор өмнө асч байсан 15 түймрийг унтраасан.  Онцгой байдлын алба хаагчид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. 700 гаруй ажилтан, албан хаагчид, 50 гаруй автомашин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа' гэлээ.

Үүний дараа Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, холбогдох байгууллагынхан цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл мөн өглөө. 

Мэргэжлийн байгууллагууд өөрсдийн хүчээр түймрийг унтраах бүрэн боломжтой, цэрэг дайчлах шаардлагагүй, маргаашаас зориудаар нөлөөлж, бороо оруулах нөхцөл бүрдэж байгаа гэлээ. 


ЦАГИЙН БАЙДАЛ: Сэлэнгэ аймагт есөн түймэр асч байгаагийн гурав нь Ерөө суманд, Мандал суманд дөрөв, Хүдэрт хоёр түймэр асч байна.

Төв аймгийн хувьд Батсүмбэрт тав, Эрдэнэ суманд нэг түймэр асч байна. Үүнээс долдугаар сарын 11-нд Батсүмбэр суманд гарсан нэг түймрийг цурманд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Булган аймгийн хувьд Гурванбулаг, Сэлэнгэ суманд хоёр түймэр асч байна. 

Автомашингүй хүрэх боломжгүй Асралтхайрхан зэрэг гурван газарт түймрийн голомттой 4-5 цэг хиймэл дагуулаар илэрсэн.

Энэ оны хувьд Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг нисдэг тэргээр есөн удаа түймэр гарч буй газруудад хүргэж ажилласан. Энэ оны тухайд Зэвсэгт хүчнээс 300 гаруй албан хаагчийг дайчилж ажилласан.

Наадмын өмнө өгсөн үүргийн дагуу говийн аймгууд буюу эрсдэл багатай аймаг, нийслэлээс 109 албан хаагчийг Төв, Сэлэнгэд хуваарилан ажиллаж байгаа. 

Мэргэжлийн байгууллагууд өөрсдийн хүчээр түймрийг унтраах бүрэн боломжтой, цэрэг дайчлах шаардлагагүй, маргаашаас зориудаар нөлөөлж, бороо оруулах нөхцөл бүрдэж байгаа гэсэн мэдээлэл өгч байна. 

ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтарч ажиллах талаар хүсэлт тавьсан. Тэд дэмжиж, Сибирийн мужийн Онцгой байдлын газартаа чиглэл өгсөн байгаа, ОХУ-аас агаараас ус цацах нисдэг тэрэг хүссэн, өнөөдөр энэ асуудалд тодорхой хариу ирнэ гэв. 

Өнөөдрийн байдлаар гарч байгаа түймэртэй холбогдуулан Зэвсэгт хүчний цэрэг, дайчдыг дайчлах шийдвэр гараагүй байна. Шаардлагатай нөхцөлд түймэр унтраах ажилд дайчлагдахад бэлэн.

Он гарснаас хойш 66500 га талбай шатсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймэр тооны хувьд 40 хувиар өсчээ. Он гарснаас хойш түймэр унтраах ажиллагаанд давхацсан тоогоор Онцгой байдлын 2500 гаруй албан хаагч, Зэвсэгт хүчнээс 380, хил хамгаалах байгууллагаас 200 гаруй, цагдаагийн байгууллагаас 30 гаруй албан хаагч, орон нутгийн 3700 гаруй иргэн, нийт 7000 гаруй иргэн, 690 автомашин, техниктэйгээр ажилласан.

70-80 хувь хүний буруутай үйл ажиллагаанаас түймэр гарсан. Хөрсөн доогуур 30-40 см шатах, мод хоорондоо хавиралдаж шатах зэрэг шалтгаанаар түймрийн нөхцөл байдал хүндэрсэн.

Ард, иргэд анхаарал тавьж байгаад талархалтай байгаа. Гэхдээ аюулгүй байдал талаасаа хүндрэлтэй. Үнэхээр нөхцөл байдал хүндэрвэл тодорхой удирдлагаар хангаж ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллана гэдгийг анхааруулж байна. Шаардлага гарван бид иргэдээ дайчилж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэйгөөр ажиллана. 

Ой хээрийн түймэр хяналтаас гараагүй байгаа. Хяналтаас гарвал бид шаардлагатай бүх арга хэмжээг авна. 

Үүл буудах боломжтой тохиолдлыг хүлээж байгаа. Хүмүүс үүл буудаач гэсэн шаардлага их тавьж байгаа. Гэхдээ өчигдөр, өнөөдрийн байдлаар харагдаж байгаа нимгэн үүлэнд нөлөөлж, бороо оруулах боломжгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 


news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44995
0 эможи
keyboard_arrow_up