2017 оны 07-р сарын 20, Пүрэв гариг, 23 цаг 44 минут | Мобайл
Сүүлд шинэчлэгдсэн мэдээ: 5 цаг 39 минутийн өмнө
Мэдээ

НАТО-гийн марш тактикийн олон улсын тэмцээнд Монголын цэргийн баг тамирчид “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ

НАТО-гийн марш тактикийн олон улсын тэмцээнд Монголын цэргийн баг тамирчид “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ

ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны 7 дугаар сарын 8-ны өдөр 34 дэх удаагаа зохион байгуулагдаж, тус тэмцээнд тусгай урилгаар монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцлоо.

ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол өгдөг уг тэмцээнд энэ удаа АНУ, Их Британи, Франц, Итали, Нидерланд, Эстони, Польш, Монгол зэрэг 9 орны 34 баг тамирчид оролцож, буудлага, саадын зурвас, усан саад, эргүүл, минийн зурвас, отолт, гал унтраах, татан гаргах, өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, цэрэг, улс төрийн аюулгүй байдлын орчны талаарх асуулт, хариулт зэрэг 7 цэг бүхий нийт 14 км-ын маршын замд германы болон олон улсын цэргийн байнгийн бүрэлдэхүүн, бэлтгэл цэргийн бүрэлдэхүүн гэсэн үндсэн гурван ангиллаар өрсөлдсөн байна.

ХБНГУ-ын Бундесверийн академийн сонсогч дэд хурандаа Д.Эрдэнэбилэгийн удирдлага, зохион байгуулалтын дор тус улсад суралцаж буй дэслэгч Г.Анхбаяраар ахлуулсан дэслэгч Б.Угтахбаяр, дэслэгч М.Бат-Орших, ахлагч Ц.Наранхүү, дэд ахлагч Н.Хүрэлхүү нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид олон улсын цэргийн байнгийн бүрэлдэхүүний ангилалд "Тэргүүн байр" эзэлж, цомоор шагнуулан, эх орон, Зэвсэгт хүчнээ амжилттай сурталчиллаа.

Уг тэмцээнд манай цэргийн албан хаагчдын баг 2015 онд анх удаа оролцож, олон улсын цэргийн байнгийн бие бүрэлдэхүүний төрөлд 3 дугаар байр эзэлж байсан сайхан уламжлалаа энэ жил бататган, амжилтаа ийнхүү ахиулсан тухай мэдээг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албанаас мэдээлсэн байна.

 



Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
  • 07-р сарын 17
  • 0 Сэтгэгдэл
  • |
Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Arslan.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгэм хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн нийтлэлтэй холбоотой санал сэтгэгдэл бичнэ үү.
Сэтгэгдэл:
0 - 200
Нийт Сэтгэгдэл (0)