COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цацруулагч самбар байршуулж эхэлжээ

2017 оны 7 сарын 18

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цацруулагч самбар байршуулж эхэлжээ. Энэ ажлыг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс “Сутайн буянт” авто худалдааны төв болон “Авто плаза” ХХК-тай хамтран тус дүүргийн 21-р хорооны нутаг 52-н давааны авто замын өгсөж, урууддаг хэсэгт 'Замын аюултай хэсэг' гэсэн анхааруулгатай гэрэл ойлгогчтой, 2 ширхэг самбар байрлуулсан аж.

Цаашид зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг, гарч болзошгүй эрсдэл ихтэй автозамуудад анхааруулах самбаруудыг байршуулан осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45073
0 эможи
keyboard_arrow_up