COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банкны хамт олон ОБЕГ-т арван сая төгрөгийн хандив өргөлөө

2017 оны 7 сарын 19

Улсын хэмжээнд нийт 14 газарт их хэмжээний ой хээрийн түймэр гарч, Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байгаа энэ үед Төрийн банкны нийт ажилтнууд халуун сэтгэлийн хандивын аяныг өрнүүлжээ. Хандиваар цугларсан 10 сая төгрөгийг Онцгой байдлын  Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян болон албаны хүмүүст Төрийн банкны Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн, Маркетингийн хэлтсийн захирал Б.Содонбаатар нар гардуулан өглөө.

Төрийн банкны 3800-н ажилтан, албан хаагчид ойн түймрийн эсрэг аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж, сэтгэл санааны болон мөнгөн тусламж үзүүлж буйг Төрийн банкны Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн энэ үеэр онцлоод, “Хандивын аяныг манай ажилтан албан хаагчид өөрсдөө санаачлан эхлүүлж, эх орныхоо онгон дагшин байгаль дэлхийг авран хамгаалах үйлсэд нэгдэж байгаад баяртай байна. Та бүхэнтэй сэтгэл зүрхээрээ хамтран ажилласаар байх болно. Улс орны аюулгүй байдлын манаанд зогсож буй Онцгой байдлын алба хаагчдадаа амжилт хүсье” гэв. 

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян, “Төрийн банкны ажилтан, албан хаагчид хүнд үеүдэд үргэлж тусалж дэмждэгт талархаж байна.  Өнгөрсөн хавар өвөлжилт хүндэрсэн аймаг сумын малчдад тусламж үзүүлж байсан. Энэ удаа ч ойн түймрийн гамшигтай тэмцэж буй Онцгой байдлын албан хаагчдад тус нэмэр болохуйц хандив өргөж буйд баярлаж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45125
0 эможи
keyboard_arrow_up