COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх наадам энэ сарын 27-нд болно

2017 оны 7 сарын 20

Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан долдугаар сарын 16-ны өдөр болжээ. Энэхүү хуралдаанаар Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх наадмын товыг гаргасан аж.

Наадмыг долдугаар сарын 27-ны өдөр Тосонцэнгэл суманд зохион байгуулахаар болсон бөгөөд бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг хөтөлбөрт тусгажээ.

Ц.Содномдорж улсын их баяр наадамд есөн жил зодоглож байгаа бөгөөд ес дэх жилдээ ес даван түрүүлжээ. Хөвсгөл нутгаас Х.Мөнхбаатар одоогоос 10 жилийн өмнө 2007 онд улсын наадамд түрүүлж арслан цол хүртэж байсан юм.

Хоймор нутгаас үндэсний бөхийн олон аваргууд төрсөн. Цагаан-Үүр сумын Уялган голын гурван аваргаараа хөвсгөлийнхөн бахархдаг бөгөөд Ж.Цэвээнравдан 1951 онд арав давж түрүүлж байсан бол Д.Дамдин 1956 онд, Ч.Бээжин 1970 онд ес даван түрүүлж байсан түүхтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45133
0 эможи
keyboard_arrow_up