COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар аймагт 3000 гаруй зээр ХАРАНГАДАЖ үхжээ

2017 оны 7 сарын 20

Сүүлийн нэг сар хүрэхгүйн хугацаанд зөвхөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 3000 гаруй зээр харангадаж үхжээ. Одоогийн байдлаар 1200 орчим зээрийн сэг зэмийг газарт булж устгасан ч мянга гаруй сэг үлдсэн аж. Бүгдийг устгахад техник, мөнгө санхүүгийн асуудал тулгарсан байна.

Цагаан зээр зургаадугаар сарын 15-наас төллөдөг аж. Цаг агаарын хувьд өнгөрсөн зургаадугаар сарын 23-наас хэт халалт эхэлсэн. Зээр ус их уугаад байдаггүй, өвсний шимээр ундаалдаг амьтан аж. Гэтэл энэ жил хуурайшилт ихтэй, гандуу байсан. Дөнгөж төрсөн зээр усанд явж чадахгүй, эх нь янзагаа сахиж хэвтсээр хамтдаа харангадаж үхсэн байна. Нийт 3000 гаруй зээр үхсэний тал нь дөнгөж төрсөн янзага, тал нь эх нь гэсэн үг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
45144
1 эможи
keyboard_arrow_up