COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зөрчлийн оноо нь дууссан 1046 жолоочийн эрхийг түдгэлзүүлжээ

2017 оны 7 сарын 20

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Журамд заасны дагуу жолооч бүр 10 оноотой байх бөгөөд зөрчлийн төрлөөс хамаарч 1-5 оноог хасах журмаар зохицуулдаг болсон.

2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд зөрчил гаргасан 138688 жолоочийн оноо хасагдаж, 1046 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзүүлсэн байна. Оноо сэргээгдэх урамшууллын нөхцлөөр 503 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэжээ.

Мөн “Жолоочийн оноо тооцох журам”-д “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 30636 жолоочийн онооны урамшуулал олгогдсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45148
0 эможи
keyboard_arrow_up