COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ЗУНЫ ОЛИМП-д манай улс зургаа дахь жилдээ оролцож байна

2017 оны 7 сарын 20

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпийн XXIII наадам Турк улсын Самсун хотноо мягмар гаригт /2017.07.18/ нээлтээ хийлээ. Тус наадамд 97 орны 3000 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд өчигдрөөс зарим төрлүүд эхэллээ.

“Самсун 2017” наадам хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг, волейбол, талбайн теннис, дугуй, гольф, усанд сэлэлт, буудлага, гандбол, жүдо бөх зэрэг спортын 21 төрлөөр зохиогдоно.

Манай улсаас тус наадамд жүдо бөх, чөлөөт бөх, буудлагын төрлөөр нийт 16 тамирчин оролцохоор болсон бөгөөд баг тамирчид өчигдөр Туркийг зорилоо. “Самсун 2017” наадамд оролцож байгаа Монголын багийн тугчинаар жүдо бөхийн тамирчин Баянмөнхийн Наваанжамц ажиллаж байна. Энэхүү наадамд оролцож байгаа тамирчид эрхээ аван оролцож байгаа бөгөөд тэд өмнөх наадамд үзүүлж байсан 1 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулах зорилгыг тавьжээ.

Монголын баг тамирчид 1997 онд Копенхагенд зохиогдсон XVIII удаагийн наадамд анх оролцохдоо жүдо бөхийн төрлөөс хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. “Самсун 2017” наадам бол манай баг тамирчдын хувьд зургаа дахь наадам нь юм.

'Самсун 2017'-д наадамд оролцох баг тамирчдын үдэн гаргах үеэр Монголын багийн тугчин жүдо бөхийн тамирчин Баянмөнхийн Наваанжамц

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45159
0 эможи
keyboard_arrow_up