COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Тээвэрчид 92 жилийн ойгоо тэмдэглэж байна

2017 оны 7 сарын 20

Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжөөд  92 жил болж байна. Энэхүү түүхт ойг өнөөдөр тэмдэглэж байгаа юм.


Монголчуудын уламжлалт тээвэр тэмээн жин, морин өртөөнөөс эхэлсэн авто тээврийн салбар өдгөө  өнөр өтгөн болжээ. Монгол Улсад авто тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг өндөр. Өргөн уудам газар нутагтай хүн ам сийрэг суурьшсан манай оронд хаалганаас хаалганд үйлчилгээг үзүүлэх үндсэн салбар бол авто тээврийн салбар гэдгийг салбарын сайд хэлсэн үгэндээ онцолжээ.

Засгийн газар 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох зорилтынхоо хүрээнд энэ жил Дорнод аймгийг нийслэлтэй авто замаар холбож дуусна. Улмаар Баянхонгор Байдрагийн гүүр чиглэлийн зам болон Байдрагийн гүүрнээс Алтай чиглэлийн зам, мөн Улиастай, Тосонцэнгэлийн замын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. 2019 он гэхэд баруун таван аймаг буюу Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбоно.

Мөн Улаанбаатар Дарханы чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй нэгдүгээр зэргийн зам болгон шинэчлэх юм байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123
гэрэл зургийг mpa.mn-ээс
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45161
0 эможи
keyboard_arrow_up